АПУ: ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР БОНД БОЛОН НЭМЭЛТ ХУВЬЦАА ГАРГАХ АСУУДЛЫГ СУДЛАНА

Эх сурвалж : marketinfo.mn

Нийтлэгдсэн : 2016.08.15

АПУ /MSE:APU/ компани өчигдөр буюу 2016.08.11-ний өдөр Монголын Хөрөнгийн Бирж дээр энэ оны эхний хагас жилийн үйл ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар танилцуулав.

Хагас жилийн санхүүгийн үр дүнг харвал 97.05 тэрбум төгрөгийн орлого олж, 9.76 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс орлогын хэмжээ 4.6 тэрбум төгрөгөөр буурсан боловч ашигт ажиллагаа 66.7%-иар өсчээ.

Харин компанийн гүйцэтгэх захирлын 4-р сард болсон Хувьцаа эзэмшигчдийн хурал дээр “2016 оны 351 тэрбум төгрөгийн орлого олно” гэсэн төлөвлөгөөтэй харьцуулбал 27.6%-ийн гүйцэтгэлтэй байгаа юм. 

Компанийн санхүүгийн үзүүлэлтийн нэг анхаарч харах дүн нь 2015 оны жилийн эцсийн байдлаар 119.9 тэрбум төгрөгийн зээл бөгөөд энэ үзүүлэлтээрээ МХБ-д бүртгэлтэй хувьцаат компаниудыг тэргүүлж байгаа. Сүүлийн 3 жилд компани зээлийн хүүгийн төлбөрт нийт 19.32 тэрбум төгрөг төлсөн бол энэ оны эхний хагас жилд 2.87 тэрбум төгрөг төлөөд байгаа юм.

Гэхдээ танилцуулгын үеэр Санхүү эрхэлсэн захирал Б.Түвшин “ОУ-ын байгууллагуудаас авсан 50 орчим сая ам.долларын зээлийг төгрөгт шилжүүлэхээр холбогдох байгууллагуудтай хэлэлцэж байгаа” гэдгийг хэлсэн. Мөн тэрээр дээрх зээлийг төлөх зорилгоор зах зээл дээр бонд болон нэмэлт хувьцаа гаргах асуудлыг судалж байгаа гээд, компанийн зах зээлийн үнэлгээ 250-300 сая ам.доллар байх ёстой гэж онцлов.

Нэмж хэлэхэд дунд хугацааны төлөвлөгөөнд компани ашиг өндөртэй үндсэн бизнестээ түлхүү анхаарч ажиллах бөгөөд сүүний бизнесээ тусад нь гаргахаар төлөвлөж байгаа ажээ. 

АПУ /MSE:APU/ компанийн хувьд жилдээ 45 сая литр сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай шинэ үйлдвэрийг нийт 46 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ашиглалтанд оруулсан юм.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн