Эх сурвалж : Bloomberg TV Нийтлэгдсэн : 2016.08.12 |
“Alibaba” группын үүсгэн байгуулагч Жак Ма бизнесээ онлайн худалдаанаас тэлж, медиа салбар руу орсон нь тус компанийн санхүүд сайнаар нөлөөлж эхэллээ. БНХАУ-ын онлайн худалдааны хамгийн том компани энэ оны II улиралд 2015 оны есдүгээр сард хувьцаагаа анхдагч зах зээлд гаргаж байснаас хойш байгаагүй өндөр хурдаар өссөн байна. Дүрс бичлэг болон дуу зэрэг энтертайнмент бүтээгдэхүүнийг интернэтээр шууд хүргэсэн болон клауд орчинд суурилсан үйлчилгээ зэргийг дэмжиж өгчээ. Энэ нь зургадугаар сараар эцэслэсэн санхүүгийн 2017 оны I улиралд “Alibaba” группын орлого 59 хувиар өсөхөд нөлөөлжээ. Энэ гурван сарын хугацаанд тус компани 32.15 тэрбум юань буюу 4.8 тэрбум ам.долларын орлоготой ажилласан гэж тайлагнасан байна. Энэ нь эдийн засагчдын таамгаас бараг хоёр тэрбум юаниар давсан үзүүлэлт боллоо. Түүнчлэн энэ хугацаанд “Alibaba” групп 7.1 тэрбум юанийн ашигтай ажиллажээ. Санхүүгийн тайлангийн таатай мэдээлэл гарсны дараа “Alibaba” группын хувьцааны ханш Нью-Йоркт нэг өдрийн дотор таван хувиар чангарч, нэгж нь 91.77 ам.долларт хүрсэн байна. Энэ нь сүүлийн гурван сарын дотор байгаагүй огцом өсөлт болж байна.
Үүнээс гадна “Alibaba” группын онлайн худалдааны платформуудаар жилд нэг удаа худалдан авалт хийдэг идэвхтэй хэрэглэгчийн тоо 18 хувиар өсч, 434 саяд хүрчээ. Хэрэглэгчийн тоо нэмэгдсэн нь дээрх компанийн суурь бизнесийн өнгөрсөн улирлын орлогыг 47 хувиар өсгөхөд нөлөөлсөн гэж компанийн ТУЗ-ийн дэд дарга мэдэгдлээ. “Alibaba” групп "Хятадын YouTube" гэгддэг “Youku Tudou” платформын 82 хувийг 3.67 тэрбум ам.доллараар худалдан авсан юм.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |