Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга, дэд дарга нар тамгаа гардаж, үүрэгт ажилдаа орлоо

Эх сурвалж : Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл

Нийтлэгдсэн : 2016.08.02

  Монгол Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр болж Санхүүгийн зохицуулах хорооны даргаар С.Даваасүрэн, дэд даргаар Д.Баярсайхан нарыг тус тус томиллоо.

     Ажил хүлээлцэхэд Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга асан Э.Батболд, Хорооны гишүүд болон газар, хэлтсийн дарга нар байлцаж, шинээр томилогдсон удирдлагууддаа баяр хүргэж амжилт хүсэв.

 

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нь 1995 онд МУИС-ийг төгсөж, МУИС-ийн Эдийн засгийн сургуульд магистр, Английн Манчестрийн их сургуульд мастер, АНУ-ын Нью Хэмпширийн их сургуульд докторын зэрэг хамгаалж, АНУ, Англи, Югослав зэрэг улсад мэргэшил дээшлүүлжээ. Тэрбээр 1996-2003 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд багш, 2001-2003 онд “Тогтвортой амьжиргаа” төслийн ерөнхий зохицуулагч, 2003-2005 онд Бичил санхүүгийн хөгжлийн сангийн захирал, 2005-2007 онд АНУ-ын Хэритэйж Юнайтад Вэй судалгааны байгууллагад судлаач, 2006-2008 онд АНУ-ын Нью Хэмпширийн их сургуульд багш, 2008-2009 онд АНУ-ын Дахин хөрөнгө оруулалтын корпорацид шинжээч, зөвлөх, 2010-2012 онд МУИС-д ахлах багш, тэнхмийн орлогч эрхлэгч, эрхлэгч, 2014 оноос МАН-ын даргын эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж иржээ.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн