ШИВЭЭ ОВОО: ПОЛЬШ УЛСААС 20.9 САЯ ЕВРОГИЙН ЗЭЭЛ АВНА

Эх сурвалж : marketinfo.mn

Нийтлэгдсэн : 2016.07.18

Шивээ овоо /MSE:SHV/ компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа 2016.08.15-ны өдөр хуралдуулахаар зарлалаа.

Энэ удаагийн хурлаар Уулын үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагаат системийг нэвтрүүлэхтэй холбоотойгоор түүнд шаардлагатай 20.9 сая еврогийн эх үүсвэрийг Бүгд Найрамдах Польш Улсын Господарсвта Кражовего банкнаас Монголын Улсын Хөгжлийн банкаар дамжуулан зээлийн гэрээ байгуулж шийдвэрлэхийг Гүйцэтгэх захиралд зөвшөөрөх, зээлийн барьцаа хөрөнгийг компанийн үндсэн хөрөнгөөс бүрдүүлэх тухай асуудлыг хэлэлцэх юм байна. Компанийн хувьд энэхүү системийг 2017 оноос ашиглаж эхлэхээр төлөвлөж байгаа талаар өмнө нь бид мэдээлж байсан билээ. 

Системийг ашигласнаар жилийн үйлдвэрлэлийн зардлыг 8.5 тэрбум төгрөгөөр хэмнэх, нүүрс олборлолтыг 1.2 сая тн-оор, борлуулалтын орлогыг 23 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэх урьдчилсан тооцоог компанийн зүгээс гаргасан байна. 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн