ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГ МОНГОЛ УЛСАД 20 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛИЙН ШУГАМ НЭЭХЭЭР БОЛОВ

Эх сурвалж : Bloomberg TV

Нийтлэгдсэн : 2016.07.08

Дэлхийн банкны захирлуудын зөвлөл баталснаар Олон Улсын Хөгжлийн Агентлаг Монгол Улсад 20 сая

Дэлхийн банкны захирлуудын зөвлөл баталснаар Олон Улсын Хөгжлийн Агентлаг Монгол Улсад 20 сая ам.долларын зээлийн шугам нээхээр болжээ. Энэхүү хөрөнгө Экспортын хөгжлийн төсөлд зарцуулагдах юм байна. Төсөл уул уурхайн бус салбарын жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой бөгөөд экспортын чадавхыг нэмэгдүүлэх, гадаад зах зээлийг өргөжүүлэхэд чиглэгджээ.

Экспортын  хөгжлийн төслийн хүрээнд сургалт, дадлагын болон экспортын зээлийн даатгал зэрэг боломжууд нээгдэнэ. Дэлхийн банкны суурин төлөөлөгч Ж.Андерсон " Уул уурхайн компаниудын экспорт давамгайлсан зах ээлд экспортын хөгжлийн төсөл зах зээлийг төрөлжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна" гэж үзэж байгаа бол "Чадавх өндөртэй жижиг, дунд үйлдвэрүүд бага орлоготой иргэдэд мэдрэгдэх эерэг нөлөөтэй гэжээ".

2015 онд Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нийт хэмжээнд 87 хувийг эзэлж байсан бол 5 орчим хувийг ноолуурын экспорт эзэлж байгаа ажээ. Экспортын нэр төрлийг төрөлжүүлэх нь дотоодын үйлдвэрлэл, бизнес эрхлэлт, шинэ тоглогчдын тоог нэмэгдүүлнэ гэж Дэлхийн банк үзэж байна.

Монгол Улсын Бизнес регистрийн санд энэ оны эхний улирлын байдлаар 129.9 мянган аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагаас 83.4 хувь нь 1-9 ажилтантай, 5.7 хувь нь 20-49 ажилтантай харьцангуй жижиг байгууллагууд байгаа аж. Харин 3.6 хувь нь 50-иас дээш хүнтэй аж ахуйн нэгж байна.

 

М.Дэлгэрмаа

 
Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн