Эх сурвалж : Bloomberg TV Нийтлэгдсэн : 2016.07.08 |
Монгол Улс, Япон улс хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болж, хэрэгжиж
Монгол Улс, Япон улс хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болж, хэрэгжиж эхэлснээс хойш сарын хугацаа өнгөрөөд байна. Энэ хооронд 20 гаруй компани, хувь хүн Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас гарал үүслийн 40 гэрчилгээ авч, гаалийн тарифын хөнгөлөлттэй нөхцөлөөр бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой болжээ.
Эдгээр компанийн дийлэнх нь “Говь”, “Эрдэнэт хивс”, “Кашмер холдинг” зэрэг ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээс гадна хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид багтсан байна. Тухайлбал “Халгай” шампунийг үйлдвэрлэгч “Мон Крем”, "Шар доктор"-оос гадна чацарганын тос үйлдвэрдэж байгаа "Живэртийн оргил" зэрэг компани байгаа гэдгийг Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас мэдээлэв.
Монголд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг экспортлоход учирч байгаа нэг бэрхшээл нь сав баглаа боодол байдаг. Тухайлбал Монголд үйлдвэрлэсэн зөгийн балыг Японы компаниуд сонирхож байгаагаа илэрхийлсэн боловч савлагаа нь шаардлагад нийцэхгүй гэж үзсэн байна. Үүнтэй холбогдуулан “Гацуурт” компани 800 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар савлагааны нэгдсэн үйлдвэр байгуулахаар болжээ.
Энэхүү үйлдвэрт зөгийн аж ахуй эрхлэгч 22 компани 50-70 тонн зөгийн бал нийлүүлж, улмаар нэгдсэн савлагаа, шошго бүхий бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахаар төлөвлөж байгаа юм. Монгол, Японы гадаад худалдааны эргэлт 300 орчим сая ам.доллараар хэмжигддэг бөгөөд 2015 онд л гэхэд Японд 20.3 сая ам.долларын үнэ бүхий бараа, бүтээгдэхүүн экспортолж, 274.6 сая ам.долларын импорт хийжээ.
Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр хоёр улсын хоорондын гадаад худалдааны эргэлт 50-60 хувиар өснө гэж тооцоолж байгаа талаар Гадаад хэргийн яамнаас мэдээллээ.
Т.Элиса
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |