ЭШ-11/70 УГСРАЛТЫН АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА.
Эх сурвалж : www.shivee-ovoo.mn
Нийтлэгдсэн : 2014.11.04 |
|
ЭШ-11/70 алхагч экскаваторыг манай уурхайн инженер техникийн ажилтнууд угсралтын ажлыг гүйцэтгэж байна.
ЭШ-11/70 алхагч экскаваторыг манай уурхайн инженер техникийн ажилтнууд угсралтын ажлыг гүйцэтгэж байна.
Эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахад тулгарч буй хүндрэлийг давах зорилгоор богино хугацаанд үр ашгаа өгөх боломжтой 1993 онд НКМЗ/Новокраматорский үйлдвэрлэгдсэн ЭШ-11/70 экскаваторыг компанийн ТУЗ-ийн шийдвэрээр худалдан авсан.
Дээрх экскаваторыг ЭШ-25/90 алхагч экскаватортой хослуулан ажиллуулж хөрсний хоцрогдол, отвалын гулсалтыг багасгах боломжтой. Тус экскаватор нь жилд 2,8 сая.м3 хөрсний ажлыг гүйцэтгэж, тээвэргүй ашиглалтын системд ЭШ-11/70 алхагч экскаваторыг ашиглаж эхэлсэнээр одоогийн тээвэртэйгээр ашиглалт явуулсанаас 15-20% зардал хэмнэж, нээгдэх нүүрсний хэмжээ 60% нэмэгдэж уурхайн олборлох хүчин чадал өснө.
ЭШ-11/70 алхагч экскаваторын угсралтын ажлыг анх удаа монгол инженерүүд буюу манай уурхайн инженер техникийн ажилтан, ажилчид өөрийн хүчээр угсралтын ажлыг гүйцэтгэж 9 дүгээр сарын 15-ны өдөр ашиглалтанд оруулахаар шаргуу ажиллаж байна.
Экскаваторын угсралтын гол зүйл нь цахилгаан тоног төхөөрөмжийн хуучин тристорын удирдлагын системийг сүүлийн үеийн тоон системээр /НКУ/ шинээр сольж монтажыг хийснээр техникийн дэвшилт гаргаж, экскаваторын гэмтэл, сул зогсолт багасч найдвартай ажиллагааг хангаж ажиллана.
Уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой цахилгаан экскаваторын засварын ажил 70%-ийн гүйцэтгэлтэй хийгдэж байна