УБ-БҮК: 7 ХОНОГИЙН ДОТОР ХАНШ НЬ 2 ДАХИН ӨСӨВ

Эх сурвалж : marketinfo.mn

Нийтлэгдсэн : 2016.07.05

Монголын Хөрөнгийн Биржийн өнөөдрийн арилжаагаар I ангилалд Мик холдинг /MSE:MIK/ компанийн 50 ширхэг хувьцаа 632,000 төгрөгөөр, II ангилалд 15 компанийн 24,93 сая төгрөгөөр

Монголын Хөрөнгийн Биржийн өнөөдрийн арилжаагаар I ангилалд Мик холдинг /MSE:MIK/ компанийн 50 ширхэг хувьцаа 632,000 төгрөгөөр, II ангилалд 15 компанийн 24,93 сая төгрөгөөр арилжигдлаа.

Харин үнэт цаасны III болон хоёрдогч зах зээл дээр Засгийн газрын бонд арилжигдаагүй байна.

Энэ удаагийн онцлох компаниар ердөө 7 өдрийн дотор хувьцааны ханш нь 257 –төгрөгөөс 514.23 төгрөгт хүрч 2 дахин ханш нь өссөн УБ-БҮК /MSE:BUK/-ийг нэрлэж байна. 

Тус компанийн хувьд саяхан нэгж хувьцаагаа 100 дахин хуваасан бөгөөд өнгөрөгч 7 хоногт арилжааг нь сэргээсэнээс хойш ийнхүү өндөр өсөлтийг үзүүлээд байгаа юм. Гэхдээ энд онцлон хэлэхэд дээрх хугацаанд компанийн 1,170 ширхэг хувьцаа арилжигдсан нь маш бага үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл эрэлт бага байгаа юм.

Арилжааны үзүүлэлтийг салбараар нь харвал тоо ширхэгээрээ Аялал жуулчлалын салбарын хувьцаа идэвхитэй байсан бол үнийн дүнгээр Хүнсний салбарын хувьцаа идэвхитэй нь байлаа. 

Дэлгэрэнгүйг доорхи графикаас харна уу:

КОМПАНИЙН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

 
Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:BUK 1994-03-16 131 547 500   514,22998046875 (2016-07-05)

 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн