RAMBLER.RU: "РОСТЕХ ЗӨВЛӨЛТИЙН ҮЕИЙН ТҮҮХЭЭСЭЭ САЛЛАА"

Эх сурвалж : Bloomberg TV

Нийтлэгдсэн : 2016.07.01

ОХУ-ын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын талд худалдсан талаар онцлон мэдээлжээ. Тухайлбал gazeta.ru сайт "Эрдэнэт болон “Монголросцветмет”-ийн 49 хувийг “Монголын зэс” корпораци худалдан авсан. Монголын тал анх эдгээр компанийг 0.7 тэрбум ам.доллараар үнэлж байсан ч ОХУ-ын тал өөрийн хувьд тохируулж, 0.5 тэрбум ам.доллар авч чадсан. Эдийн засгийн бодит салбарт "Ростех"-ийн хийж чадсан хамгийн том хэлцэл" боллоо” хэмээн онцолсон байна.

 

Rambler.ru веб сайтад "Ростех Зөвлөлтийн үеийн түүхээсээ саллаа" гарчигтай нийтлэл гаргажээ. Тус цахим хуудаст онцолсноор "Эрдэнэт болон “Монголросцветмет” нь ОХУ-ын Төр гадаадад эзэмшдэг активуудаас хамгийн урт түүхтэй. 1973 онд Зөвлөлт Холбоот Улсын үед байгуулагдсан" гэсэн байна.

 

Харин  biznes-gazeta.ru-д "Ростех мөрнөөсөө Монгол ачааг авч хаялаа" гарчигтай нийтлэл гаргажээ. Нийтлэлийг харвал "ОХУ-ын тал 2012 оны ногдол ашиг 47 сая ам.доллараар авч чадахгүй байсан. Мөн Монгол Улсын Засгийн газар Москватай тохиролцолгүй бие даан шийдвэр гаргадаг байсан" гэжээ. Мөн "Ростех Приаргунскийн уул уурхай-химийн аж үйлдвэрийн бүсэд зэс хайлуулах үйлдвэр барьж, Монголын зэсийн баяжмалыг хайлуулахаар ярилцаж байсан" талаар нийтлэлдээ дурдсан байна.

Д.Хаш-Эрдэнэ

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн