“SOUTHGOBI RESOURCES”-ИЙН ТУЗ-ИЙН ГИШҮҮН АЖЛАА ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХӨӨР БОЛОВ

Эх сурвалж : Bloomberg TV

Нийтлэгдсэн : 2016.07.01

Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “SouthGobi Resources” компанийн ТУЗ-ийн гишүүн Пьер Бруно Лебел ажлаа хүлээлгэн өгөхөөр болсон байна. 2003 оноос хойш тус компанийн ТУЗ-д ажиллаж байсан тэрбээр сүүлд “SouthGobi Resources” компанийн ТУЗ-ийн хараат бус-гүйцэтгэх бус гишүүнээр сонгогдон ажиллаж байжээ.

Түүнийг ажлаа хүлээлгэн өгсөнтэй холбоотойгоор тус компани орны хүнийг нь хайж байгаа гэж мэдэгдлээ. Тиймээс пүрэв гарагт товлогдоод байсан хувьцаа эзэмшигчдийн хурлаа ирэх есдүгээр сар хүртэл хойшлуулсан байна.

“SouthGobi Resources” компани одоогоор санхүүгийн нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа аж. Өнгөрсөн тавдугаар сард БНХАУ-ын Хөрөнгө Оруулалтын корпорацийн өрийн бичгийн хүүгийн төлбөрийг барагдуулж чадаагүй юм. Одоогоор тус корпорацитай зээлийн төлбөрийн нөхцөлийг шинэчлэхээр ажиллаж байгаа гэж мэдэгдээд байна.

Д.Хаш-Эрдэнэ

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Б. Тэнгис -ийн

Д. Тулгаа -ийн

Д. Цэцэгмаа -ийн

Д. Отгончимэг -ийн

Э. Энхсайхан -ийн

Ч. Мөнхтөр -ийн

Ч. Лонжид -ийн

Д. Баяраа -ийн

Ч. Оюун-Эрдэнэ -ийн

Д. Насанбуян -ийн