АЗИЙН ТӨВ БАНКУУД САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН УНАЛТААС СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВНА

Эх сурвалж : Bloomberg TV

Нийтлэгдсэн : 2016.06.27

Их Британи Европын Холбоог орхих саналыг дэмжсэнтэй холбоотойгоор Азийн Төв банкууд санхүүгийн зах зээлийн уналтаас сэргийлэх арга хэмжээ авна гэдгээ мэдэгдлээ. Тухайлбал Японы Төв

Их Британи Европын Холбоог орхих саналыг дэмжсэнтэй холбоотойгоор Азийн Төв банкууд санхүүгийн зах зээлийн уналтаас сэргийлэх арга хэмжээ авна гэдгээ мэдэгдлээ. Тухайлбал Японы Төв банк валютын хөрвөх чадварыг дэмжих зорилгоор зургаан улсын Төв банкуудын хооронд валютын своп шугам нээсэн гэдгээ дахин онцолжээ.

Анх дэлхийн санхүүгийн хямралын үед Япон, АНУ, Евро бүс, Их Британи, Швейцарь, Канадын Төв банкууд энэхүү шугамыг нээж, 2013 онд байнгын болгон өөрчилж байсан юм. БНСУ болон Энэтхэг улсын Төв банк валютын арилжаанд хөндлөнгөөс оролцож магадгүй гэдгээ илэрхийлсэн бол Дани, Тайланд, Кенийн Төв банк арга хэмжээ авахад бэлэн гэдгээ мэдэгджээ.

Харин БНХАУ-ын хувьд юанийн ханш унахаас сэргийлэхийн тулд валютын арилжаанд хөндлөнгөөс оролцох эсвэл арилжааны банкуудын заавал байлгах нөөцийн шаардлагыг бууруулж магадгүй гэж шинжээчид таамаглаж байна. Харин Европын хэмжээнд компаниудын бондын эрсдэл нэмэгдэж, бондын даатгалын зардал нь 2007 оноос хойших хамгийн өндөр хэмжээгээр өсөөд байна.

Ерөнхийдөө Лондон хот нь Европ дахины санхүүгийн гол төв гэдэг утгаараа санал асуулгын үр дүн банк болон санхүүгийн салбарын хувьцаануудад сөргөөр нөлөөлж эхлээд байгаа юм. Түүнчлэн санхүүгийн салбарт ажиллаж байгаа 2.2 сая британичуудын өмнө тодорхойгүй байдал үүсэж, цаашид олон мянган хүн ажлын байраа алдах эрсдэл бий болж байгааг шинжээчид онцолж байна.

 

Э.Эрдэнэтуяа

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн