Эх сурвалж : Bloomberg TV Нийтлэгдсэн : 2016.06.22 |
“Rio Tinto” групп Жан Себастьян Жакийн удирдлага доор ажиллах шинэ бүтцээ танилцууллаа. Жан Себастьян Жак Гүйцэтгэх захирлын ажлаа хүлээн авах ирэх сарын хоёрноос эхлэн группийн удирдлагын баг шинэ бүтцээр ажиллах юм байна. Шинэ бүтцийг харвал групп үндсэн үйл ажиллагаагаа нийт таван хэсэгт хувааж байна. Тухайлбал Хөнгөн цагаан, Төмрийн хүдэр, Зэс ба очир эрдэнэ, Эрчим хүч ба эрдэс бодис, Хөгжил ба инноваци гэсэн хэсэгт хуваажээ. Одоо мөрдөгдөж байгаа бүтэцтэй харьцуулбал зэсийн бизнесийг нүүрснээс салгаж, очир эрдэнэтэй нийлүүлсэн байна. Учир нь энэ хоёр салбарын уурхайнууд гол төлөв далд уурхайн технологид түшиглэсэн байдаг аж. Зэс болон очир эрдэнэ группийг өмнө нь “Rio Tinto”-ийн хөнгөн цагааны бизнест удирдах албан тушаал эрхэлж байсан Франц гаралтай Арно Суара удирдахаар боллоо. Тэрбээр 1992 оноос хойш хөнгөн цагааны салбарт ажилласан туршлагатай, 2001 оноос хөнгөн цагааны салбарт тэргүүлэгч “Alcoa”-д ажиллаж байсан, 2010 оноос “Rio Tinto” группийн салбар компанийн захирлаар ажиллаж байгаа юм байна.
Дашрамд сонирхуулахад тус группийн Гүйцэтгэх захирал болох гэж байгаа Жан Себастьян Жак “Rio Tinto” группт 2011 оноос ажиллах болсон бөгөөд 2015 оноос зэс болон нүүрсний группийн Гүйцэтгэх захирлаар ажилласан байна. Энэ хугацаандаа Монгол Улсын Засгийн газартай үүсээд байсан үл ойлголцлын асуудлыг шийдэж уул уурхайн салбарын өнөө цагийн хамгийн том төслийг хөдөлгөхөд хувь нэмэр оруулжээ. Тэрбээр өөрчлөлттэй холбоотойгоор гаргасан мэдэгдэлдээ "Тайлан балансаа хүчирхэгжүүлж, хувьцаа эзэмшигчдэд хувь тараах бодлогод өөрчлөлт гарахгүй. Гэхдээ бид уурхайнуудаа бизнесийн цөм болгож гүйцэтгэлээ дээшлүүлснээр бүтэц болон бүтээмжээ сайжруулж байна” хэмээн онцоллоо.
“Rio Tinto” группийн бүтцийн бусад өөрчлөлтийг харвал группийн бизнест цаашид хоёр салбар үндсэн байр суурь эзлэхээ больж байна. Үүнд хайгуул болон нүүрсний бизнесийг оруулан тооцох боллоо. Нүүрсний бизнесийг Эрчим хүч болон Эрдэс бодисын бизнест оруулж байгаа бол хайгуулыг Хөгжил болон инноваци бүрэлдэхүүнд багтаахаар болсон байгаа юм.Үүнээс гадна төмрийн хүдрийн группийг толгойлж байсан Эндрью Хардинг менежментийн багт багтсангүй. Тэрбээр Жан Себастьян Жакийн гол өрсөлдөгч гэж шинжээчид үздэг байсан юм. Шинжээчдийн онцолж байгаагаар Жан Себастьян Жак тус группийн үйл ажиллагааг хариуцсанаар зэс, хөнгөн цагааны бизнест түлхүү анхаарах хандлага харагдаж байна. “Rio Tinto” группээс сүүлийн үед гарч байгаа мессеж болон мэдэгдэл, судалгаанаас харахад дээрх хоёр түүхий эд ирэх жилүүдэд хамгийн өндөр эрэлттэй бизнес байхаар байгаа юм. Харин нийлүүлэлт төдийлөн өндөр биш нүүрс, төмрийн хүдрийг бодвол олдоц багатай түүхий эдэд тооцогдож байна. Хэдий тийм боловч төмрийн хүдэр тус компанийн орлогын 90 орчим хувийг бүрдүүлж байгаа аж. Голлох бизнес цаашид хэвээр байх ч гэсэн орлогын түвшинд эзлэх хувиа зэс, хөнгөн цагаанд алдахаар байна.
Д.Хаш-Эрдэнэ
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |