ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН НИЙТ ҮНЭЛГЭЭ 2 ӨДӨРТ 75.95 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСЛӨӨ

Эх сурвалж : marketinfo.mn

Нийтлэгдсэн : 2016.06.22

Энэ долоо хоногийн эхний 2 өдөрт Монголын Хөрөнгийн Биржийн арилжаа идэвхитэй байж, зах зээл дээр нийлээдгүй өсөлтийг үзүүллээ.

Энэ долоо хоногийн эхний 2 өдөрт Монголын Хөрөнгийн Биржийн арилжаа идэвхитэй байж, зах зээл дээр нийлээдгүй өсөлтийг үзүүллээ.

Тэдгээрээс Хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ өмнөх долоо хоногийн хаалтын үзүүлэлтээс 75.95 тэрбум төгрөг буюу 5.5%-иар өсч 1,461,477,496,247 төгрөгт хүрч байна. 

Зах зээлийн нийт үнэлгээ энэ оны 3 сарын эхэнд 1.4 их наяд төгрөгийн түвшинөөс буугаад байсан бол энэ долоо хоногт эргэн дээрх хэмжээндээ хүрч чадав.
Үнэлгээний өсөлтөд хувьцаагаа хуваагаад байгаа АПУ /MSE:APU/ болон Сүү /MSE:SUU/ зэрэг компаниудын үнэлгээ өссөн нь голлон нөлөөллөө.

Тухайлбал, АПУ /MSE:APU/ компанийн зах зээлийн үнэлгээ 2 өдөрт 59.46 тэрбум төгрөг буюу 20.16%-иар өссөн бол Сүү /MSE:SUU/-ийн үнэлгээ 5.81 тэрбум төгрөг буюу 11.64%-иар өссөн байна.

Мөн бусад Шарын гол /MSE:SHG/-ийн үнэлгээ 3.79 тэрбум төгрөгөөр, БиДиСек /MSE:BDS/-ийн үнэлгээ 3.66 тэрбум төгрөгөөр, нэмэлт хувьцаа гаргаж байгаа Багануур /MSE:BAN/-ийн зах зээлийн үнэлгээ 3.46 тэрбум төгрөгөөр тус тус өссөн зах зээлийн нийт үнэлгээ өсөхөд түлхэц боллоо.

Ийнхүү компаниудын зах зээлийн үнэлгээ нь өсч байгаа нь эдгээрийн том болон жижиг хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй хувьцааны үнэ цэнэ нэмэгдэж байгаагын илрэл бөгөөд ялангуяа АПУ /MSE:APU/ болон Сүү /MSE:SUU/-иудын удирдлагуудын хувьцаагаа хуваах замаар үнэлгээгээ өсгөх бодлого үр дүнгээ өгч байгааг хэлэх хэрэгтэй.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн