Эх сурвалж : www.baganuurmine.mn Нийтлэгдсэн : 2016.06.21 |
Монгол улсын дотоодын нүүрсний хэрэгцээний 43 орчим хувийг дангаар хангадаг салбартаа тэргүүлэх эрчим хүчний нүүрс олборлогч “Багануур” ХК нь нэмэлт хувьцаа гарган олон нийтэд санал болгон арилжаалах зөвшөөрлөө зохицуулах байгууллагуудаас авлаа.
Монгол улсын дотоодын нүүрсний хэрэгцээний 43 орчим хувийг дангаар хангадаг салбартаа тэргүүлэх эрчим хүчний нүүрс олборлогч “Багануур” ХК нь нэмэлт хувьцаа гарган олон нийтэд санал болгон арилжаалах зөвшөөрлөө зохицуулах байгууллагуудаас авлаа.
Ингэснээр тус компани нь УИХ-ын 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 70 тоот тогтоол, Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 330 тоот тогтоолын хүрээнд, дотоодын эрчим хүчний нүүрсний хэрэгцээг тасралтгүй хангахад нэн шаардлагатай техник, тоног төхөөрөмж худалдан авах, шинэчлэх зорилгоор нэмэлт хувьцаа гарган хөрөнгө оруулалт татан төвлөрүүлж санхүүжилтийг шийдвэрлэх боломжтой болох юм.
Үндэсний томоохон нүүрс олборлогч компанийн хувьд Багануур ХК нь байгуулагдсан цагаасаа эхлэн эх орныхоо цахилгаан дулаан хангамжийн найдвартай эх үүсвэр байсаар ирсэн ба нүүрсний борлуулалтын үнээс үл хамааран нийгмийн хариуцлагаа биелүүлэн ажиллаж буй нээлттэй хувьцаат компани компани юм.
Уурхайн хөрс хуулалт, нүүрс тээвэрлэлтийн зардлыг бууруулах, нүүрс олборлолтыг нэмэгдүүлж өрсөлдөх чадварыг сайжруулах, цаашдын чиг хандлагыг тодорхойлон дунд хугацааны стратеги төлөвлөгөө, хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж буйн хувьд компани нь шаардлагатай хөрөнгө оруулалтыг татан, өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж, ашигт ажиллагаагаа сайжруулах, компанийн засаглалыг улам бэхжүүлэн улсынхаа тэргүүлэгч компаниудын нэг болох үндсэн зорилтоо биелүүлэхээр ажиллаж байгааг дуулгахад таатай байна.
Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд нь тус компанийн нэмж гаргаж буй хувьцааг анхдагч зах зээлээс худалдан авч тус компанид хөрөнгө оруулан, хувьцаа эзэмшигч болох боломжтой.
Хөрөнгө оруулагчдын анхааралд:
Хувьцааг худалдан авах замаар хөрөнгө оруулалт хийх нь хөрөнгө оруулагч таны хувьд ямагт эрсдэлтэй үйлдэл байдгийг онцгойлон анхаарч, үнэт цаасны танилцуулга, үнэт цаас гаргах ажиллагааг сайтар судалсны үндсэн дээр хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргахыг зөвлөж байна.
ҮНЭТ ЦААС ГАРГАГЧ
“Багануур” ХК Багануур дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн хэсэг, Улаанбаатар, Монгол Улс
(976)70210114,(976) 70213739 bjsc@baganuurmine.mn |
АНДЕРРАЙТЕР
“Ти Ди Би Капитал” ХХК Худалдаа, хөгжлийн банкны байр 14210 Энхтайваны өргөн чөлөө 19, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар, Монгол
(976-11) 311914, (976) 70110261 |
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |