Эх сурвалж : Bloomberg TV Нийтлэгдсэн : 2016.06.18 |
“Turquoise Hill Resources”-ийн хяналтын багцыг эзэмшигч “Rio Tinto” групп тус компанийн үлдэгдэл хувьцааг
“Turquoise Hill Resources”-ийн хяналтын багцыг эзэмшигч “Rio Tinto” групп тус компанийн үлдэгдэл хувьцааг худалдан авч магадгүй гэх мэдээлэл гарснаас хойш “Turquoise Hill Resources”-ийн хувьцаа 14-15 хувиар өсөөд байна. Мэдээлэл гарсан даваа гарагт тус компанийн хувьцаа өдрийн дотор 2011 оны 10 дугаар сараас хойших хамгийн огцом өсөлтийг харуулжээ. 2011 онд тус компани “Ivanhoe Mines” нэртэй байсан бөгөөд тухайн үед “Rio Tinto” групп “Ivanhoe Mines” дахь эзэмшлийн хувиа 51 хувьд хүргэх мэдээлэл гарснаар хувьцааны ханш нь огцом өсч байсан байна.
Одоогоор “Rio Tinto” групп “Turquoise Hill Resources”-ийн 50.79 хувийг, харин “Turquoise Hill Resources” “Оюу Толгой”-ийн 66 хувийг эзэмшиж байна. Өөрөөр хэлбэл одоогоор “Rio Tinto” групп шууд бус замаар “Оюу Толгой”-ийн 33.52 хувийг эзэмшиж байгаа юм. Олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудад гарсан мэдээг харвал худалдан авалтад салбартаа тэргүүлэгчдийн нэг “Goldman Sachs” шалгараад байна.
Түүнчлэн “Rio Tinto” групп зөвхөн “Turquoise Hill Resources” гэлтгүй “Оюу Толгой”-ийн бүлэг ордод хувь эзэмшдэг “Entree Gold” компанийн хувьцааг худалдан авч магадгүй байгаа юм. Ер нь өнгөрсөн оны тавдугаар сард “Rio Tinto” групп Монгол Улсын Засгийн газартай далд уурхайг хөдөлгөх тохиролцоонд хүрэх цагаас эхлэн “Turquoise Hill Resources”-ийг хэзээ мөдгүй худалдан авна хүлээлт зах зээлд бий болсон юм. Түүнээс хойш өр зээлийн хэмжээгээ бууруулж эхэлсэн байна.
Хэдий тийм боловч он гарсаар бондоо илүү эрчимтэй эргүүлэн худалдан авах болсон нь бэлтгэл ажлаа хангаж байгаагийн нэг илэрхийлэл байж болох юм. Мөн зах зээлийн байдлыг харахад яг одоо худалдан авалт хийхэд хамгийн тохиромжтой хугацаа бөгөөд учир нь зэсийн ханш энэ онд ёроолын цэгтээ хадгалагдаж байгаа эргээд өснө гэсэн таамгийн салбартаа тэргүүлэгчид өгч байна. Харин “Turquoise Hill Resources”-ийн хувьцаа зэсийн ханшийг даган хөдлөх хандлага байдаг учир одоогоор зах зээлийн үнэлгээ нь хамгийн бага түвшиндээ байгаа юм. Өнөөгийн үнэлгээг нь харвал Нью-Йоркийн Хөрөнгийн биржид 6.6 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.
Д.Хаш-эрдэнэ
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |