Говь ХК 2021 гэхэд 100 хувь ноолууран пальтоны үйлдвэрлэлээрээ дэлхийд №1 тэргүүлэгч болно

Эх сурвалж : www.gobi.mn

Нийтлэгдсэн : 2016.06.07

Итали улс хувцас загвараар, Франц сүрчгээр, Швейцар цагны үйлдвэрлэлээр төсөөлөгдлөг бол Монгол улс 100 хувь ноолууран пальтогоороо дэлхийд танигддаг болно.

“Говь” компани 2016 оны 6 сарын 6-ны өдөр "From GOAT to COAT" хэвлэлийн бага хурал зарлаж, таван жилийн дараа буюу 2021 гэхэд 100 хувь ноолууран пальтоны үйлдвэрлэлээрээ дэлхийд №1  тэргүүлэгч болно гэдгээ олон нийтэд зарлалаа.

2015 онд “Говь” компани 10 мянган ширхэг ноолууран пальто борлуулсан бол таван жилийн дараа энэ тоог 10 дахин нэмэгдүүлж, 100 мянган ширхэг болгох зорилго тавьж байна.

Тус компани  Италийн шилдэг дизайнерууд болох Андреа Барделли, Саверио Палателла нартай 2009 оноос эхлэн ажиллаж байсан бол энэ жилээс дизайнер Луизелла Беццитэй хамтран ажиллаж байна.

 

Мөн пальтоны хамгийн чухал үзүүлэлт болох оёдол, суулт, эсгүүрийн технологи чиглэлээр Японы №1  Lapine, Aldex  зэрэг компаниудаас туршлага судалж, хамтран ажиллаж байгаа юм.

Дэлхийн зах зээлд 100 хувь ноолууран пальтоны үнэ 3000 ам.доллараас эхэлдэг бол "Говь" брэндийн ноолууран пальтоны үнэ 298 ам.доллараас эхэлж байгаа юм. Энэ нь өндөр чанартай , шинэлэг загвартай, дэлхий дахинд өрсөлдөх тансаг пальтог Монголоос 10 дахин хямд үнээр худалдан авах боломжтойгоороо онцлог юм.

"Говь" ХК, Тэргүүн дэд захирал Д.Наранбаатар: "Ноолууран бүтээгдэхүүний бөөсрөлтийг олон улсад таван баллаар хэмждэг. Манай сүлжмэл бүтээгдэхүүнүүд болох ноолууран цамц, малгай, бээлий нь олон улсын стандарт нийцсэн 3-4 баллаар хэмжигддэг бол оёмол бүтээгдэхүүн болох пальтонд тийм үзүүлэлт байдаггүй, өөрөөр хэлбэл бөөсөрдөггүй" гэлээ.

“Говь” ХК хувьчлагдсанаас хойш үйлдвэрлэлдээ нийт 38 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бол ирэх таван жилд дахин 22 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Ингэснээр хүчин чадлаа нэг дахин нэмэгдүүлж жилдээ 1000 тонн ноолуурыг эцсийн бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэх юм.

Дэлхийн ноолуурын 40 хувийг хангадаг Монгол Улсын ямаан сүрэг өөр хаана ч байхгүй ноолуурын дөрвөн өнгийг бий болгодог бөгөөд хамгийн ховорт тооцогддог хөх саарал өнгийн ноолуур зөвхөн манай улсад байдаг.

Итали улс хувцас загварын эх орноор, Франц сүрчгээр, Швейцар цагны үйлдвэрлэлээр төсөөлөгдлөг бол Монгол улс 100 хувь ноолууран пальтогоороо дэлхийд танигддаг болох боломж байгааг тус компанийн тэргүүн дэд захирал Д.Наранбаатар хэлсэн юм.

Тус компани онлайн хүргэлтийн үйлчилгээг хөгжүүлж, дэлхийн аль ч улс руу 399 ам.доллараас эхэлсэн үнээр хүргэж өгөх боломжийг нээх тухайгаа зарлалаа.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн