АПУ олимп аваргуудаа тодрууллаа

Эх сурвалж : www.apu.mn

Нийтлэгдсэн : 2014.11.04

АПУ ХК-ийн 90 жилийн ойн баярын нэрэмжит АПУ олимп спортын наадам МҮЭСТО-ын спорт цогцолборт зохиогдож өнгөрлөө. Энэ сарын 8-нд хэсгийн тоглолтууд эхэлсэн уг тэмцээний хаалтын ажиллагаа өчигдөр болж, шилдгүүдээ шалгаруулсан байна.

АПУ ХК-ийн 90 жилийн ойн баярын нэрэмжит АПУ олимп спортын наадам МҮЭСТО-ын спорт цогцолборт зохиогдож өнгөрлөө. Энэ сарын 8-нд хэсгийн тоглолтууд эхэлсэн уг тэмцээний хаалтын ажиллагаа өчигдөр болж, шилдгүүдээ шалгаруулсан байна. Шингэн хүнсний групп болон АПУ трейдинг компанийн хамт олон нийлсэн 1000 гаруй ажилтнууд дундаас шилдэг 9 баг шигшигдэж гар бөмбөг, сагсан бөмбөг, боулинг, ширээний теннис гэсэн 4 төрлөөр өрсөлдлөө.

Тэртээ 1924 онд монголын ууган үйлдвэр болон байгуулагдаж байсан АПУ ХК-ийн 90 жилийн ой энэ жил тохиож буй. Тэгвэл энэ жил АПУ ХК-ийнхан хэдэн зууны тэртээх Грекээс үүсэлтэй, нөхөрлөл, хүндлэл, манлайллын бэлгэ тэмдэг болсон олимпийн наадмыг бэлгэшээн нэрийдсэн АПУ олимптойгоо компанийн 90 жилийн ойн нээлтээ хамтатгаснаараа энэ жилийн спортын наадам тун өвөрмөц боллоо. 9 багийн хөгжөөн дэмжигчдийн уухай цуурайтсан энэ танхимд өрсөлдөж буй тамирчид дотор спортын мастер, дэд мастер төдийгүй улсын арслан, заан цолтонгууд багтаж байсан юм. Дөрвөн өдөр өрсөлдсөний дүнд баг бүр шагналын хур ихтэй буцсан бөгөөд багийн дүнгээр АПУ компаний захиргааны баг болох “Соёмбо” баг аваргалжээ.

Жилээс жилд тамирчдын ур чадвар, бэлтгэл, тэмцээний зохион байгуулалт сайжирч буйг АПУ ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг нээлтийн үеэр хэлсэн үгэндээ дурдсан юм. Мөн тэрээр "90 жилийн түүхтэй АПУ ХК бол чадварлаг ажилтнуудынхаа хичээл зүтгэл дээр тогтсон, хүнээ үнэт зүйл болгон дээдэлдэг компани юм. Та бүхний тусламж дэмжлэгээр АПУ ХК дахин олон олон ойн баяраа ийнхүү нээж байх болно гэдэгт би итгэл төгс байна" гэж хэлсэн юм.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн