ТӨК-Д ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

Эх сурвалж : Сангийн яам

Нийтлэгдсэн : 2016.04.28

Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 75 дугаар зүйлийн 75.4, 79 дүгээр зүйлийн 79.1, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь хэсгийг тус тус үндэслэн...

Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 75 дугаар зүйлийн 75.4, 79 дүгээр зүйлийн 79.1, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Төрийн өмчит хувьцаат компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Тавигдах шаардлага:

1.Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, чадвартай байх.

2.Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсгэхгүй байх.

3.Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй байх.

4.Нэр дэвшигч өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй байх.

5.Төрийн үйлчилгээнийхээс өөр төрийн алба хашдаггүй байх.

6.Тухайн компанитай бизнесийн аливаа холбоогүй байх.

Сонгон шалгаруулалтад оролцохыг хязгаарлах нөхцөл:

Тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн  шийдвэрээр хассан,  шүүхээр ял шийтгүүлсэн.

Төрийн албан хаагч буюу тухайн салбарын төрийн өмчийн оролцоотой, эсхүл хувийн өмчийн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн.

Бүрдүүлэх материал:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт /өргөдөл/
  2. Өмнө эсвэл одоо ажиллаж байгаа газраас гаргасан ажил байдлын тодорхойлолт
  3. Анкет (Төрийн албан хаагчийн анкетын загвар дээр)
  4. 2 хувь цээж зураг
  5. Боловсролын диплом, үнэмлэхийн хуулбар
  6. Иргэний үнэмлэхийн хуулбар
  7. Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах:

            Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигч нь өргөдөл, материалаа 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 17.00 цагийн дотор Сангийн яамны бичиг хэрэгт хүлээлгэн өгсөн байна.

Анхаарах зүйлс:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигч нь өөрийн өргөдөл, материалыг битүүмжилсэн байх ба овог нэр, хаяг, холбоо барих утасны дугаар, нэр дэвшиж буй компанийн нэр зэргийг заавал бичсэн байна.
  2. Бүрдүүлэх материал дутуу бол тухайн нэр дэвшигчийг сонгон шалгаруулалтаас  шууд хасна.
  3. Заасан хугацаанаас хоцорсон нэр дэвшигчийн материалыг хүлээн авахгүй.

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ЖАГСААЛТ

Хуулийн этгээдийн нэрс

 

Төрийн эзэмшлийн

хувь

1

“МИАТ” ТӨХК

100

2

“Монголын төмөр зам” ТӨХК

100

3

“Оргил рашаан сувилал” ТӨХК

100

4

“Дулааны цахилгаан станц-2” ТӨХК

100

5

“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК

100

6

“Дулааны цахилгаан станц-4” ТӨХК

100

7

“Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК

100

8

“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК

100

9

“Налайхын дулааны станц” ТӨХК

100

10

“Багануурын дулааны станц” ТӨХК

100

11

“Даланзадгадын дулааны цахилгаан станц” ТӨХК

100

12

“Дулаан шарын гол” ТӨХК

100

13

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК

100

14

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК

100

15

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК

100

16

“Дарханы дулааны сүлжээ” ТӨХК

100

17

“Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК

100

18

“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК

100

19

“Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК

100

20

“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК

100

21

“Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК

100

22

“Алтай-Улиастайн ЭХС” ТӨХК

100

23

“Дархан АЗЗА” ТӨХК, “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-иуд

100

24

“Хархорин АЗЗА” ТӨХК, “Өвөрхангай АЗЗА” ТӨХК, “Архангай АЗЗА” ТӨХК-иуд

100

25

“Булган АЗЗА” ТӨХК, “Орхон АЗЗА” ТӨХК, “Хөвсгөл  АЗЗА” ТӨХК-иуд

100

26

“Төв АЗЗА” ТӨХК, “Эрдэнэсант АЗЗА” ТӨХК-иуд

100

27

“Ховд АЗЗА” ТӨХК, “Увс АЗЗА” ТӨХК, “Говь-Алтай АЗЗА” ТӨХК, “Завхан АЗЗА” ТӨХК-иуд

100

28

“Багануур АЗЗА” ТӨХК, “Дорноговь АЗЗА” ТӨХК-иуд

100

29

“Налайх АЗЗА” ТӨХК, “Баянчандмань АЗЗА” ТӨХК, “АЗТТТүрээс” ТӨХК-иуд

100

30

“Харгуй” ТӨХК, “Талын зам” ТӨХК-иуд

100

31

“Диспетчерийн үндэсний төв” ХХК

100

32

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК

100

33

“Аж үйлдвэрийн цогцолбор” ХХК

100

34

“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК

100

35

“Арилжааны төлбөр тооцоо” ХХК

100

 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн