Эх сурвалж : Bloomberg TV Нийтлэгдсэн : 2016.04.20 |
“SouthGobi Resources” компанийн хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн дахин өөрчлөгдөж магадгүй байна. Энэхүү мэдээллийн дараа тус компанийн хувьцаа Торонтогийн Хөрөнгийн биржид өдрийн дотор 50 хувиар өсчээ. “SouthGobi Resources”-ийн гол хувьцаа эзэмшигч “Novel Sunrise Investments” компани “SouthGobi Resources”-ийн 25.7 сая хувьцааг 24 сая ам.доллараар худалдах болон худалдан авах опшн гэрээг “Voyage Wisdom” компанитай байгуулсан байна. Опшн гэрээний эрх 10 дугаар сарын 21-нээр дуусна гэх мэдээллийг дээрх хоёр компани гаргажээ.
Гэрээний дүнгээр нэгж хувьцааг 1.2 канад доллараар үнэлж байгаа аж. Энэ нь гэрээг байгуулагдахаас өмнөх ханшаас дөрөв дахин өндөр үнэлгээнд тооцогдож байгаа юм. Хэрэв гэрээ хэрэгжвэл “Voyage Wisdom” компани “SouthGobi Resources”-ийн 10 хувийг эзэмших ажээ. Ванкуверт бүртгэлтэй “Voyage Wisdom”-ийн удирдлагын бүтцэд нь саяхан өөрчлөлт орж, “SouthGobi Resources”-ийн ТУЗ-ийн дарга Нингчао Ли болон ТУЗ-ийн гишүүд Юлан Гуо, Аминбөх нар эзэмших болсон байна. Өөрөөр хэлбэл “Novel Sunrise Investment” компаниас томилогдон ирсэн ТУЗ-ийн гишүүдийн эзэмшилд байдаг компани бөгөөд “SouthGobi Resources”-ийн хувьцааг дөрөв дахин өндөр үнэлэн авахаар болжээ.
“SouthGobi Resources”-ийн хувьд санхүүгийн хүнд байдалтай байгаа юм. Энэхүү мэдээллээс өмнө санхүүгийн бэрхшээлээ шийдэхээр гол хувьцаа эзэмшигч “Novel Sunrise Investment”-тэй хамтран ажиллаж байгаа гэж мэдээлж байв. “Novel Sunrise Investments” компани өнгөрсөн онд 20 орчим сая канад доллараар “SouthGobi Resources”-ийн дийлэнх хувьцаа буюу 28 хувийг эзэмших болсон юм. Үүний дараа БНХАУ-ын “China Cinda Asset Management” корпорацийн охин компани “Novel Sunrise Investments”-ийг худалдан авчээ. БНХАУ-ын Төрийн өмчит “China Cinda Asset Management” корпораци нь “Chalco”-ийн гол хувь эзэмшигчдийн нэг юм.
Харин “Chalco” компани өмнө нь “SouthGobi Resources”-тай нэр холбогдож байжээ. Тухайлбал “Chalco” 2012 онд тус “SouthGobi Resources”-ийн 57.6 хувийн хувьцааг 925 сая канад доллараар худалдан авах санал тавьж байсан аж. “SouthGobi Resources”-ийн хувьцаа эзэмшигчид саналыг хүлээн аваад байсан ч тухайн үед Монголд улс төрийн эсэргүүцэлтэй тулгарсны улмаас хэлэлцээг орхиход хүрч байсан юм.
Д.Хаш-эрдэнэ
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Б. Тэнгис -ийн |
|
Д. Тулгаа -ийн |
|
Д. Цэцэгмаа -ийн |
|
Д. Отгончимэг -ийн |
|
Э. Энхсайхан -ийн |
|
Ч. Мөнхтөр -ийн |
|
Ч. Лонжид -ийн |
|
Д. Баяраа -ийн |
|
Ч. Оюун-Эрдэнэ -ийн |
|
Д. Насанбуян -ийн |