ОЮУТОЛГОЙ АЖИЛЛАГСАДАА УРАМШУУЛЖЭЭ

Эх сурвалж : www.news.mn

Нийтлэгдсэн : 2016.04.13

“Оюу толгой” компани өнгөрсөн долоо хоногт “Шилдэг ажилтан шалгаруулах ёслол” зохион байгуулж, компанийн үнэт зүйлсийг амьдралд хэрэгжүүлж, амжилтад үнэтэй хувь нэмэр оруулсан зургаан ажилтанд шагнал гардуулжээ.

“Оюу толгой” компанийн баримталдаг “Хүндэтгэл, Хариуцлага, Ес зүй, Хамтын зүтгэл гэсэн үнэт зүйлсийг амьдралд хэрэгжүүлэхийн сацуу аюулгүй ажиллагааг бэхжүүлэх, зардал бууруулах, бүтээмж нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулсан зургаан ажилтан энэ удаагийн шагналын эзэд болсон байна.  Шагнал хүртсэн ажилтнуудын нэг Б.Өнөболд “Энэхүү шагналыг хүртсэндээ баяртай байна. Оюу толгой бол олон мянган хүний нэгэн зорилгот хөдөлмөрийн үр шим юм. Бид бие биенийхээ ажлаар бахархдаг. Их, бага гэлтгүй хүн нэг бүрийн ажлын үр дүн бидний амжилтанд хувь нэмрээ оруулж байдаг” гэжээ.

Харин “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Эндрью Вүдлэй “Өдөр бүр хамт олноосоо хичээл зүтгэл, шинэ санаачилга, бүтээлч байдал, хүсэл тэмүүллийг мэдэрч байдаг. Би дэлхийн олон оронд ажиллаж, амьдарч байсан. Оюу толгойн ажиллагсад миний хамтарч ажиллаж байсан багуудаас хамгийн шилдгийн нэгт зүй ёсоор орно. Шилдэг ажилтан шалгаруулах ёслолд нэр дэвшсэн, ялсан бүх хүн дэлхийд өрсөлдөх уул уурхайн мэргэжилтнүүд мөн” хэмээн шагнал гардуулах ёслолын үеэр сэтгэгдлээ хуваалцжээ.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн