“ХӨВСГӨЛ ДУЛААНЫ СТАНЦ” ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ БАЙГУУЛЛАА

Эх сурвалж : www.gogo.mn

Нийтлэгдсэн : 2016.04.12

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хөвсгөл аймгийн төвд дулааны станц, шугам сүлжээ, дулаан дамжуулах төвийг

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хөвсгөл аймгийн төвд дулааны станц, шугам сүлжээ, дулаан дамжуулах төвийг шинээр барьж, байнгын ашиглалтад оруулсантай холбогдуулан дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагаа явуулах үүрэгтэй “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанийг шинээр үүсгэн байгууллаа.

Дулааны станц, шугам сүлжээг 2014 оны есдүгээр сараас эхлэн ажиллагаанд залгасан бөгөөд тус станц аймгийн төвийн 41 төсвийн байгууллага, 150 гаруй аж ахуйн нэгж, 1031 айл өрх гээд нийт 1223 объектыг дулааны эрчим хүчээр найдвартай хангаж байгаа юм. Цаашид санхүү, эдийн засгийн хувьд үр өгөөжтэй, ашигтай ажиллах боломжтой аж.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Д. Бат-Эрдэнэ -ийн

Н. Баттулга -ийн

Д. Урангуа -ийн

Х. Есү -ийн

У. Заяахүү -ийн

Б. Мөнхцэцэг -ийн

Л. Янжинлхам -ийн

Д. Амгаланбаяр -ийн

Л. Отгонбаяр -ийн

Б. Амараа -ийн