“ГОВЬ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРАЛ БОЛЛОО

Эх сурвалж : Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл

Нийтлэгдсэн : 2016.04.11

Монголын ТОП-20 компанийн нэг “Говь” ХК хувьцаа эзэмшигчдийнхээ ээлжит хурлыг

Монголын ТОП-20 компанийн нэг “Говь” ХК хувьцаа эзэмшигчдийнхээ ээлжит хурлыг зохион байгууллаа.  Хурлаар компанийн 2015 оны үйл ажиллагааны тайлан, компанид шинээр нэвтрүүлж буй АМЁБ менежментийн үр дүн, ТУЗ-өөс компанийн 2015 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлан, компанийн дүрэмд оруулах өөрчлөлт, 2014 онд ноогдол ашиг тараалтын тайлан зэргийн танилцуулсан юм. Түүнчлэн ТУЗ-д өөрчлөлт орж буйг хувьцаа эзэмшигчдэдээ дуулгасан.

Хурлын эхэнд “Говь” ХК өнгөрсөн жил 10,9 тэрбум төгрөгийн ашигтай ажилласаныг дуулгаад 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор батлагдсан одоогийн мөрдөж байгаа дүрэмд зарим нэг өөрчлөлт оруулж байгааг сонордуулав. Тодруулбал дүрмийн зүйл заалтуудын дараалалд Billet орсон, үндсэн заалтаасаа тусдаа нэгээс эхэлж дугаарлагдсан болон дугаарлалтгүй заалт олон байгаа учраас дүрмийн бүх заалтыг дэс дараалсан зүйл заалттай болгох мөн компанийн эрх бүхий албан тушаалтанд СБХ-ийн захирлыг нэмж оруулсан юм.

Хурлын төгсгөлд хувьцаа эзэмшигчид өөрсдийн сонирхсон асуултуудаа асууж сонирхсоноос ногдол ашгийн талаарх мэдээлэл хүмүүст хамгийн их сонирхолтой байсан. Өөрөөр хэлбэл “Говь” ХК-ийн хувьцаа эзэмшигчид ирэх 6 дугаар сарын нэгнээс эхлэн ногдол ашгаа хүртэх юм байна.

Эх сурвалж: Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн