Эх сурвалж : http://montsame.mn Нийтлэгдсэн : 2016.03.28 |
ВАШИНГТОН. /nknews/. Умард Солонгост дахь бизнесийн үйл ажиллагаагаа Монголын нефтийн компани орхилоо гэж Өмнөд Солонгосын “JoongAng Ilbo” хэвлэлд мэдээлснийг Улаанбаатарт төвтэй “HB Oil JSC” компани няцаасан байна.
Энэ жил цөмийн туршилт хийж, хиймэл дагуул хөөргөсөнтэй нь холбогдуулан Умард Солонгост үзүүлж буй шахалтаа олон улсын хамтын нийгэмлэг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор “HB Oil JSC” компани тус улс дахь бизнесээ орхихоор шийдсэн гэж Өмнөд Солонгосын Засгийн газрын эх сурвалж мэдэгдсэнийг “JoongAng Ilbo” сонинд мэдээлсэн билээ.
Умард Солонгосын компанитай "HB Oil JSC” компани хамтран ажиллахаас татгалзсан тухай Өмнөд Солонгосын “KOREA JOONGANG DAILY” сонин 2016 оны гуравдугаар сарын 23-нд хариуцлагагүй, ташаа мэдээлэл түгээснийг бид няцааж байна гэж “HB Oil JSC” компани мэдэгдсэн байна.
БНАСАУ-ын Солонгосын нефтийн хайгуулын корпорацитай хамтран байгуулсан компани хэвээрээ байгаа бөгөөд Умард Солонгосын эргийн нүүрстөрөгчийн нөөцөд хайгуул хийж, олборлох зорилгыг биелүүлэх хүчин чармайлт үргэлжилж байгаа гэж тус компани мэдэгдэлдээ дурджээ.
Д.Нямтулга
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |