МОНГОЛЫН НЕФТЧИД УМАРД СОЛОНГОС ДАХЬ АЖЛАА ЗОГСООЛОО

Эх сурвалж : assa.mn

Нийтлэгдсэн : 2016.03.28

Монголын нефть хайгуулын  HBOil JSC компани Умард Солонгост хийж байсан нефть хайгуулын ажлаа зогсооход хүрлээ гэж БНАСАУ-ын засгийн газар мэдээлжээ. Энэ нь Умард Солонгос цөмийн зэвсэг тээвэрлэх балластик пуужин туршасны улмаас НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс тус улсын эсрэг хориг араг хэмжээ авсантай холбоотой юм байна.
Монголын HBOil JSC компани 2013 онд Умард Солонгосын Sungri Chemical Complex космпанийн 20 хувийг 10 сая ам.доллараар худалдан авч ажиллагаагаа эхлээд 2014 онд Пеньянд төлөөлөгчийн газраа нээсэн юм байна.
HBOil JSC компани БНАСАУ-ын зүүн хойд нутгийн Расонд нефтийн хайгуул хийж эхлээд байсан юм.
БНАСАУ сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг ихэд сонирхож байгаа ч газрын тосны салбарт томоохон төсөл хэрэгжүүлэхээс түдгэлзэж  байгаа юм. Магадгүй монголын бизнесмэнүүд ийм нөхцөл байдалд цаашдын хамтын ажиллагаа нь ашиггүй гэж үзсэнээс ч ийм шийдэлд хүрсэн байж болох юм  хэмээн dp.medi сайтад бичжээ.
Эх сурвалж: www.assa.mn

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Б. Тэнгис -ийн

Д. Тулгаа -ийн

Д. Цэцэгмаа -ийн

Д. Отгончимэг -ийн

Э. Энхсайхан -ийн

Ч. Мөнхтөр -ийн

Ч. Лонжид -ийн

Д. Баяраа -ийн

Ч. Оюун-Эрдэнэ -ийн

Д. Насанбуян -ийн