Эх сурвалж : www.bataar.mn Нийтлэгдсэн : 2016.03.26 |
Уул уурхайн ханган нийлүүлэлтийн форум болж байна- Уул уурхайн ханган нийлүүлэлтийн зургаадугаар форум Чингис зочид буудалд болж байна. Форумыг нээн “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нар үг хэлэв.
Форумд оролцогчид Оюутолгой компанийн ханган нийлүүлэлт хариуцсан ажилтнуудаас асуулт асууж байна. Тодруулбал ган бөмбөлгөө хаанааас худалдан авдаг, махаа Австралиас авдаг нь үнэн үү, төлбөр тооцоо гаднын банкаар дамждаг уу гэж асуусан юм.
Оюутолгой компани өмнө нь Тайландаас ган бөмбөлөг худалдан авдаг байсан бол энэ оны зургаадугаар сараас эхлэн Эрдэнэт үйлдвэрийн ган бөмбөлгийг хэрэглэхээр болжээ. Мөн тус компани махаа Австрилиас биш монголоос авдаг юм байна. Төлбөр тоооцооны хувьд ханган нийлүүлэлтийн ажилтнууд хариулт өгөх боломжгүй гэв.
Одоогоор тус компани ган бөөрөнцөг, шохой зэрэг зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний сонгон шалгаруулалтаа хэдийнэхийж, худалдан авагчаа сонгожээ. Мөн тэд ханган нийлүүлэгчийг шалгаруулахдаа өрсөлдөхүйц үнэ, бизнесийн ёс зүйг голлон харгалздаг байна. Ингэхдээ дотоодын компанид ямар нэг давуу эрх, нэмэлт оноо өгдөггүйг онцоллоо.Дараагийн илтгэлийг “Оюутолгой ХХК-ийн худалдан авах ажиллагааны бодлого” сэдвээр тус компанийн Г.Батбаатар илтгэл тавьж байна. Тэрээр худалдан авах ажиллагаандаа бизнесийн ёсзүй, аюулгүй ажиллагаа, үр ашигтай байдал зэрэг таван зарчмыг баримтлан ажилладаг гэдгээ мэдээллээ.
Ханган нийлүүлэлтийн барааг Өмнөговь руу авчрах, ажилчдыг тухайн аймгаас авах зэрэг зорилгыг тавьж байгаа аж.
Худалдан авалтын 10 төгрөг тутмын 8-ыг нь дотоодод зарцуулж байна. Өнгөрсөн жил гэхэд л 66 сая ам долларын худалдан авалтыг Өмнөговиос хийжээ.
Уурхайн ашиглалтын туршид байнга хэрэглэх бүтээгдэхүүн, үйлчилгээг дотоодоос худалдан авахын тулд импортыг орлуулах төслийг эхлүүлсэн байна. Дотоодод үйлдвэрлэсэн агаар шүүгчийг 2015 оноос эхлэн уурхайд ашиглаж эхэлжээ. Өмнө нь энэ төрлийн бүтээгдэхүүнийг Европ, АНУ-аас авдаг байсан гэдгийг тэрээр хэллээ.
ААН-үүд тус компанийн цахим хуудсаар дамжуулан ханган нийлүүлэгчээр бүртгүүлж, тендерийн зарлал гэх мэтчилэн олон мэдээллийг авч болох аж. Жишээлбэл, тендерт ялсан компанийн мэдээллийг авах гээд бүхий л мэдээлэл нээлттэй байдаг аж.
10:33 өнөөдөр
"Эрдэнэс монгол" компанийн тэргүүн дэд захирал Б.Ариунболд тус компанийн хэрэгжүүлэх томоохон төслүүдийг танилцуулж байна. Тус компани төрийн өмчит 10 компанийг дээвэр дороо нэгтгэдэг. 2025 он гэхэд "Эрдэнэс монгол" корпораци зохион байгуулалт бүхий, салбартаа тэргүүлэгч компани болохыг зорьж байгаа юм байна.
Үүний тулд Эрдэнэт үйлдвэртэй хамтран зэс хайлуулах үйлдвэр, Багануур ХК-тай хамтран цахилгаан станц барих зэрэг томоохон төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
10:31 өнөөдөр
"Эрдэнэс монгол" компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан форумыг нээн хэлсэн үгэндээ сүүлийн хоёр жилийн хугацаанд уул уурхайн компаниудын орлого ихээхэн буурсан. Гэхдээ бид өөдрөг байж зардлаа хэмнэхэд гол анхаарлаа хандуулах ёстой гэсэн юм.
Монголын уул уурхайн салбар дараагийн шатанд гарсан, түүнийхээ бэлтгэлийг өнөөдөр ирсэн ханган нийлүүлэгч компаниуд бэлдэж байна.
Олон улсын зах зээл дээр уул уурхайн бараа бүтээгдэхүүний үнэ, урд өмнө нь байгаагүйгээр унаж байна. Хэдийгээр зах зээл хүнд, комданиудын орлого сүүлийн хоёр жилд багассан ч үр ашигтай ажиллах боломж байна.
Уул уурхайн ханган нийлүүлэлтийн зургаадугаар форум Чингис зочид буудалд болж байна. Форумыг нээн“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан үг хэлэв.
Дараа нь Стандарчилал хэмжил зүйн газрын Стандартчилал, техникийн зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Г.Эрдэнэбилэг “Шинэ бүтээгдэхүүн, технологид стандартчиллын бодлогоор хангах нь”, "Акума эрин" ХХК-ийн ерөнхий менежер Б.Төгс-Эрдэнэ "Уул уурхайн хүнд машин механизмын тос тосолгооны материалыг хэрхэн зөв сонгож хэрэгдэх вэ"гэсэн сэдвээр илтгэл тавих юм.
Чингис зочид буудалд болох энэ форумд Оюутолгой, Эрдэнэс тавантолгой, Шарын гол, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Багануур, Шивээ-Овоо зэрэг уул уурхайн томоохон компаниудын ханган нийлүүлэлт хариуцсан мэргэжилтнүүд энэ оны төлөвлөгөөгөө танилцуулах юм.
Уул уурхайн компаниуд дундаас Оюутолгой компани хамгийн том худалдан авагч байдаг. Өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар тус компани нийт 885 ААН-тэй хамтран ажиллаж, тэднээс 210 сая ам.долларын худалдан авалт хийжээ. Ингэхдээ 576 үндэсний компанитай хамтран ажиллаж, үйл ажиллагааны худалдан авалтын 52 хувийг зарцуулжээ.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |