КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ 4-Р САРЫН 02, 03-НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Нийтлэгдсэн : 2016.03.23

Удирдлагын академийн дэргэдэх Төлөөлөн удирдах зөвлөлийн Хараат бус гишүүдйн холбооноос дараах сургалтыг зохион байгуулах гэж байна

ТУЗ-ийн гишүүдэд зориулсан

Компанийн засаглалын гэрчилгээ олгох

сургалтын хөтөлбөр

Монгол улсын Засгийн газар 2011 оны 3 сард “Компанийн засаглалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр”-ийг баталсан билээ. Мөн Компанийн тухай хуулийн 75.8-д ТУЗ-ийн  ТУЗ-ийн дарга, гишүүд, нарийн бичгийн дарга нар нь компанийн засаглалын сургалтанд сууж гэрчилгээ авсан байна гэж хуульчилсан. Энэхүү компанийн засаглалыг хөгжүүлж тухайн компанийн засаглалыг сайжруулснаар ашиг орлого нэмэгдэх, хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчдын идэвхи, сонирхолыг нэмэгдүүлэх мөн шинээр баталсан хуулийг хэрэгжүүлэх зорилгоор гэрчилгээ олгох сургалтыг албан ёсоор СЗХ, Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөлийн шалгуур, сургалтын хөтөлбөрийн дагуу явуулж байна. Энэхүү сургалтад хамрагдсанаар гэрчилгээ олгогдох бөгөөд суралцагсадын мэдээлэл СЗХ, КЗҮЗ-ийн мэдээллийн баазад орж улмаар олон нийтэд мэдээлэгдэх болно. 

Оролцогчид:

Тус сургалтанд компанийн ТУЗ-ийн дарга, гишүүд, захирлууд, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн дээд түвшний удирдлага, мэргэжлийн хүмүүс хамрагдана. Мөн Төрийн өмчит компани, Хувьцаат компанийн ТУЗ-ийн гишүүн орох хүсэлтэй хүмүүс компанийн засаглалын сургалтанд хамрагдаж Санхүүгийн Зохицуулах Хорооны дэргэдэх Компанийн засаглалын Үндэсний зөвлөлөөс олгох гэрчилгээ авсан байх шаардлагатай.

Сургалтын агуулга:

Сургалтаар ТУЗ-ийн үйл ажиллагааг үр өгөөжтэй удирдах,  захирлуудын цалин урамшууллын бодлого болон гүйцэтгэх удирдлагыг хянах оновчтой тогтолцоо, хууль эрх зүйн хүрээнд мэдээллийн нээлттэй байдлыг ханган ажиллах, сонирхлын зөрчилтэй гэрээ хэлцлүүд ба хамааралтай талуудын асуудлууд, эрсдлийн удирдлага болон манлайлал зэрэг компанийн засаглалын ойлголтуудыг нарийвчлан авч үзнэ.   

Сургалтанд хамрагдснаар:

  • Компанийн засаглалын ач холбогдол дэлхийн шилдэг туршлагууд,
  • Монголын хууль эрх зүйн зохицуулалт, OECD-ийн зарчмуудад нийцсэн компанийн засаглалын тогтолцоог өөрийн компанидаа бий болгох арга зам,
  • Хараат бус, гүйцэтгэх бус захирлуудын үүрэг ач холбогдол, захирлуудыг сонгон шалгаруулах үйл явц, ТУЗ-ийн дарга ба гүйцэтгэх удирдлагыг салгах, ТУЗ-ийн хараат бус байдал,
  • Хувьцаа эзэмшигчид, ТУЗ-ийн гишүүд ба гүйцэтгэх удирдлага, бусад оролцогч талуудын компанийн засаглал дахь  үүрэг хариуцлага,
  • ТУЗ-ийн эрх мэдлийн хүрээ, гүйцэтгэх удирдлагыг чиглүүлэх, стратегийг батлах үүргүүд,
  • Дотоод гадаад хяналт, мэдээллийн нээлттэй байдлыг ханган ажилласнаар  ТУЗ хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах,
  • ТУЗ-ийн нарийн бичгийн даргын үүргүүд ба хурлыг үр дүнтэй хэрхэн зохион байгуулах аргуудад суралцна.

Компанийн засаглалын сургалтын агуулга

 

Компанийн засаглалын тухай ойлголт

  •  Компанийн засаглал гэж юу вэ, компанийн засаглалын үндсэн болон бусад оролцогч талууд, эзэн-төлөөлөгчийн зөрчил болон үүнээс үүдэх зардал, сайн компанийн засаглалын ач холбогдол.

Төлөөлөн удирдах зөвлөл

  • ТУЗ-ийн үүрэг, хариуцлага, ТУЗ болон гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигчдийн ажлын уялдаа холбоо, ТУЗ-ийн төрөл, бүтэц бүрэлдэхүүн, ТУЗ-ийн дарга болон гүйцэтгэх захиралын албан тушаалд нэг хүн ажиллахгүй байх зарчим, ТУЗ-ийн үндсэн үүргүүд.

 Компанийн засаглалын хууль эрх зүйн орчин

  •  Компанийн тухай хууль, Компанийн засаглалын кодекс, ОУХАХБ-ийн Компанийн засаглалын зарчимууд  (2004).

Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүд, гүйцэтгэх болон гүйцэтгэх бус гишүүд

  •  Хараат бус гишүүд, гүйцэтгэх болон гүйцэтгэх бус гишүүдийн тодорхойлолт, тэдний үүрэг хариуцлага. ТУЗ-ийн гишүүдийн хариуцлагын даатгал. Хараат бус гишүүдийн хувийн болон мэргэжлийн зан чанар.

Төлөөлөн удирдах зөвлөлийн хороод

  •  Аудит, цалин урамшууллын, нэр дэвшүүлэх хороод болон ТУЗ-ийн бусад хороод, эдгээр хороодын үүрэг хариуцлага, бүтэц бүрэлдэхүүн. Компанийн тухайн хуулийн дагуу Аудит, цалин урамшууллын, нэр дэвшүүлэх хороодын чиг үүрэг.

Гүйцэтгэх удирдлага

  •  Гүйцэтгэх удирдлагын үүрэг хариуцлага: эрхэм зорилго, алсын хараа, стратеги. ТУЗ болон гүйцэтгэх удирдлагын үүрэг хариуцлагын ялгаа. Гүйцэтгэх удирдлагын томилгоо, цалин урамшуулал болон ирээдүйн гүйцэтгэх удирдлагыг бэлтгэх ТУЗ-ийн чиг үүрэг.

Хувьцаа эзэмшигчид

  •  Хувьцаа эзэмшигчдийн төрөл, тэдний эрх үүрэг. ТУЗ-ийн хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах чиг үүрэг, хувьцаа эзэмшигчдийн идэвхи.

Тайлагнал болон ил тод байдал

  •  Тайлагнал болон ил тод байдал гэж юу вэ, компаниуд юуг тайлагнах ёстой вэ. ОУХАХБ-ийн Компанийн засаглалын зарчимуудад тусгагдсан тайлагнал болон ил тод байдлын талаарх шаардлага. Тайлагнал болон ил тод байдалын компанийн засаглалын уялдаа холбоо.

Санхүүгийн бус ТУЗ-ийн гишүүдэд зориулсан санхүүгийн сургалт

  •  ТУЗ-ийн санхүүжилт, хөрөнгө оруулалт болон ноогдол ашгийн талаарх шийдвэрүүд. Санхүүгийн тайлан болон санхүүгийн харьцаанууд. Санхүүжилт, хөрөнгө оруулалт болон ноогдол ашгийн шийдвэр баялагийг хэрхэн бүтээж, хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийг нэмэгдүүлдэг вэ.

Их хэмжээний хэлцэл, сонирхолын зөрчилтэй хэлцэл

  •  Их хэмжээний хэлцэл болон сонирхолын зөрчилтэй хэлцэл гэж ямар хэлцэлийг хэлэх вэ, Компанийн тухай хуулийн зохицуулалт ямар байгаа вэ. ТУЗ-ийн гишүүд, хараат бус гишүүд эдгээр хэлцэлийг хэрхэн хянах үүрэгтэй вэ.

ТУЗ-ийн нарийн бичгийн дарга

  •  ТУЗ-ийн нарийн бичгийн даргын үүрэг, хариуцлага, эрх мэдлийн хүрээ, ТУЗ-ийн хурал ба хувьцаа эзэмшигчдийг хурлыг зохион байгуулахад нарийн бичгийн даргын үүрэг, компанийн засаглалын бусад эрх үүргүүдийг авч үзэх.

Эрсдэлийн удирдлага

  •  COSO эрсдэлийн удирдлага, ТУЗ-ийн эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэхэд гүйцэтгэх үүрэг, гүйцэтгэх удирдлагын гүйцэтгэх үүрэг.

Хөндлөнгийн аудит болон дотоод аудит

  •  Хөндлөнгийн аудит болон дотоод аудит гүйцэтгэхэд ТУЗ-ийн гүйцэтгэх үүрэг, хөндлөнгийн аудит болон дотоод аудит засаглалыг сайжруулахад ямар үүрэгтэй вэ, эрсдэлийн удирдлагатай ямар холбоотой вэ.  Аудитын хорооны гүйцэтгэх үүрэг.

Компанийн нийгмийн хариуцлага

  •  Компанийн нийгмийн хариуцлага гэж юу вэ, компанийн оролцогч талууд болон тэдний сонирхол, компанийн нийгмийн хариуцлагын шүүмжлэл, компанийн нийгмийн хариуцлагын талаарх онолууд.

 

 

 

 

 

 

 

 

 

Холбоо барих,

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо,                           

Богд Жавзандамбын гудамж, Удирдлагын академийн Б байр, 

 

Утас: 90097272

Цахим сайт: www.governance.mn                     

 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн