Эх сурвалж : Bloomberg TV Нийтлэгдсэн : 2016.03.23 |
АНУ руу нислэг нээх үнэлгээнд бэлтгэж байгаа талаар ИНЕГ-аас мэдээллээ. Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК АНУ руу нислэгийн чиглэл нээхийн тулд АНУ-ын Холбооны иргэний нисэхийн ерөнхий газар /FAA/-аас улс орнуудад тавьдаг иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны үнэлгээ “САТ 1″ буюу нэгдүгээр ангилалд багтсан байх шаардлагатай аж. Тиймээс ИНЕГ дээрх үнэлгээнд шалгуулах бэлтгэл ажлаа эхлүүлжээ.
Хэрэв “САТ 1″ буюу нэгдүгээр ангилалд Монгол Улс багтвал үндэсний агаарын тээвэрлэгчид хойд Америк руу хуваарьт нислэг үйлдэх, код хамтран эзэмших эрх нээгдэнэ. Үүнээс гадна Зам, тээврийн яамны мэдээлснээр энэ онд Улаанбаатар-Пусаны хооронд шууд нислэгтэй болно. 2016 оны зуны нислэгээс Улаанбаатар-Пусан чиглэлд 162 хүртэл суудалтай “Б737”, “А321”, “А320” маягийн агаарын хөлгөөр, долоо хоногт 2-3 удаагийн нислэг үйлдэхээр тохиролцсон бөгөөд БНСУ-ын “Эйр Пусан” компани нислэг үйлдэх юм байна. БНСУ хүрэх шинэ нислэг нээгдсэнээр онгоцны тийзийн үнэ буурах магадлалтай гэж салбарын яам үзжээ.
Мөн Монгол-Казакстаны хоорондын нислэгүүдийг сэргээж байгаа юм. "Эйр Астана" компанийн Ерөнхийлөгч Питер Фостерийн мэдээлснээр 2016 оны зургадугаар сараас Астана-Улаанбаатар хотуудыг холбох шинэ нислэг нээгдэх ажээ. Үүнээс өмнө Казакстан-Монголын Иргэний нисэхийн байгууллага хоорондын харилцан ойлголцох санамж бичгийн хүрээнд "Бек Эйр" компани Астана-Усть-Каменогорск-Баян-Өлгий чиглэлийн тогтмол нислэгийг нээж, эхний нислэг 2014 оны 10 дугаар сард хийгдсэн ч 2016 оны нислэгийн хуваарьт одоогоор багтаагүй байна.
Цаашид 2017 оны 5 дугаар сараас МИАТ компани Улаанбаатар-Бангкок чиглэлд шууд нислэг нээхээр төлөвлөж байна. Түүнчлэн ОХУ-ын Сибирийн районы Ази руу чиглэсэн нислэгүүдийг Улаанбаатараар дамжуулж, транзит зорчигчдыг хүлээж авахаар яриа хэлэлцээнүүдийг хийж байгаа юм.
М.Дэлгэрмаа
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |