Эх сурвалж : www.gogo.mn Нийтлэгдсэн : 2016.03.22 |
Оюутолгой, Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэт үйлдвэр компаниуд худалдан авалтынхаа бодлого, журмыг танилцуулна.
Манай улсын эдийн засаг хямралтай байгаа билээ. Гэсэн хэдий ч “Оюутолгой”-н далд уурхайд дөрвөн тэрбум ам.долларын санхүүжилт хийхээр болсон, Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гарсан зэргээс бараа, үйлчилгээ ханган нийлүүлж буй компаниудад нааштай хүлээлт үүсгэсэн.
Эрдэс баялаг, Уул уурхайн биржээс “Уул уурхайн ханган нийлүүлэлтийн Miner & Supplier 2016” форум, үзэсгэлэнг “Чингис хаан” зочид буудалд энэ баасан гарагт буюу гуравдугаар сарын 25-нд 10:00 цагт зургаа дахь удаагаа зохион байгуулах гэж байна.
Энэхүү форумыг Эрдэнэс Монгол компанитай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Оюутолгой, Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэт үйлдвэр, Багануур, Шивээ овоо зэрэг үйл ажиллагаа нь идэвхитэй явж байгаа уул уурхайн компаниуд оролцож худалдан авалтынхаа талаар ханган нийлүүлэгч нарт танилцуулах юм.
Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг гэх бүртгэлтэй 2000 гаруй компани байдаг ч, одоогоор 200 шахам компани л ажиллаж байна.
Тус форум нь ханган нийлүүлэгч нарт нээлттэй, үнэ төлбөргүйгээр оролцуулах юм.
Тус форум, үзэсгэлэнгийн бүртгэл явагдаж байгаа бөгөөд 77076999, 91911383 утсаар болон minerandsupplier.infomine.mn сайтад хандах боломжтой.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |