Эх сурвалж : www.ikon.mn Нийтлэгдсэн : 2016.03.21 |
М.Болод: Сүү ХК нийгмийн хариуцлагадаа ихээхэн анхаарч ажилладаг
2015 онд зуншлага муу байсан нь өвс тэжээлийн олдоц муудах, өвөлжилт болон хаваржилт хүндрэхэд нөлөөлж, өдгөө ихэнх нутгаар зузаан цастай, цагаан зудтай байна.
Хахир хүйтэн хаврыг хамтдаа хорогдол багатайгаар даван туулахын тулд иргэд, байгууллагууд малчдад туслах аяныг өрнүүлж, олон ажил зохион байгуулж байгаагийн нэг нь “Сүү” ХК-иас санаачлан хэрэгжүүлж буй “Хаврыг өнтэй давъя” аян юм. Тус аяны талаар болон “Сүү” компаниас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд авч хэрэгжүүлж буй ажлуудын талаар тодруулахаар “Сүү” компанийн Маркетинг, борлуулалт хариуцсан дэд захирал М.Болодтой ярилцлаа.
- “Хаврыг өнтэй давъя” аяны талаар хоёулаа яриагаа эхлэе. “Сүү” компани малчид, фермерүүдтэй байнгын холбоотой ажилладаг нь аяныг санаачлан хэрэгжүүлэх үндэс болсон болов уу?
- Тийм ээ. Бичин жилийн хавар өмнөх жилүүдтэй харьцуулахад илүү их цастай, салхи шуургатай байгаа нь малчин фермерүүдэд багагүй хүндрэл учруулж байна.
Хаврын улирал, тэр тусмаа мал төллөх үе бол малчдын тэсвэр, тэвчээрийг шалгадаг хатуухан цаг байдаг. Ялангуяа эх малд нэмэлт арчилгаа маллагаа ихээхэн шаардагддаг. Тиймээс хаваржилт хүндхэн буй энэ үед малчид, бэлтгэн нийлүүлэгчиддээ бага ч атугай сэтгэлийн дэм өгөх үүднээс “Сүү” ХК-ийн санаачлагаар Макс группийн нийт ажилтнууд мөнгөн хандив өргөн, нэмнээ хийлгэж малчиддаа түгээж байна.
Эхний ээлжинд бид хуучнаар Партизаны САА буюу Нарийны чиглэлийн бэлтгэн нийлүүлэгчиддээ нэмнээгээ гардуулан өгч, аянд идэвхийлэн оролцсон нийт хүмүүсийнхээ халуун сэтгэлийн илч, дулааныг дамжууллаа. Энэ удаадаа бүх бэлтгэн нийлүүлэгчдийг хамарч чадаагүй ч “Далайд дусал нэмэр” гэдэгчлэн малчдад маань сэтгэлийн бэлэг, итгэлийн дэм болсон болов уу гэж бодож байна. Мөн бид нэмнээгээ Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрт захиалан оёулсан нь давхар нийгмийн хариуцлагын ажил болж байгааг онцолж хэлье.
Энэхүү аяныг дэмжиж оролцсон Макс группийн нийт ажилтнууддаа “Сүү” ХК-ийн зүгээс, мөн хэрэглэгчид, бэлтгэн нийлүүлэгчдийнхээ өмнөөс баярласан талархсанаа илэрхийлж байна.
Түүнчлэн чанартай, өнгө үзэмжтэй, дулаахан нэмнээг богино хугацаанд захиалгын дагуу нийлүүлсэн Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийн ажилтнууддаа баярлалаа.
- “Сүү” компаниас бэлтгэн нийлүүлэгчиддээ чиглэсэн ямар ажлуудыг авч хэрэгжүүлж байна вэ?
- Монгол улсад сүү бэлтгэлийн нэгдсэн тогтолцоотой цорын ганц үйлдвэр бол “Сүү” ХК байдаг.
Бид уламжлалт мал аж ахуй эрхлэгчдээ дэмжин Улаанбаатар хот орчим, Төв, Сэлэнгэ, Хэнтий аймгийн чиглэлийн 2500 гаруй гэрээт бэлтгэн нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж, тэдний амьжиргааг дээшлүүлэх зорилготой олон үйл ажиллагааг зохион байгуулсаар ирсэн. Тухайлбал, өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан 2015 оны 11-р сард нийтдээ 890 гаруй тонн хивэг тэжээлээр хангасан нь сүүний гарцыг нэмэгдүүлж, малыг өнтэй онд ороход томоохон дэмжлэг болсон.
Мөн хүнсний аюулгүй байдлыг хангаж, хуванцар савны хэрэглээг халах зорилгоор 270 гаруй сая төгрөгний 2400 ширхэг бидон олгож, сүргийн шинэчлэл хийх зорилгоор сүүний чиглэлийн голштейн үүлдрийн эр тугалаар Төв аймаг болон Хэнтийн Батширээт дэх бэлтгэн нийлүүлэгчдээ хангаад байна.
Хавар ерөнхийдөө мал хужиршиж, эрдэс тэжээлээр дутагддаг. Үүнийг нөхөхийн тулд монгол эрдэмтдийн гаргасан “Ашигт долооц”-ыг хямдралтай үнээр тасралтгүй нийлүүлж байна.
Эдгээр ажлыг манай бэлтгэн нийлүүлэгчид ихээхэн талархалтайгаар хүлээж авдаг нь бид малчны хотноос өдөр бүр сүүгээ татан авахдаа тэдэнтэйгээ эргэх холбоотой байж, хэрэгцээ шаардлагад нь нийцсэн дэмжлэг туслалцааг үзүүлдэгтэй холбоотой.
- Танай компанид сүүгээ нийлүүлснээр малчид, фермерүүдэд ямар давуу тал бий болж байна вэ?
- Манай компанид дийлэнх нь 10-20 гаруй жил сүүгээ тогтмол нийлүүлж буй бэлтгэн нийлүүлэгчид байдаг.
Саалийн 4 үнээтэйгээс 40 үнээтэй ферм болтлоо өргөжсөн бэлтгэн нийлүүлэгч нар ч бий. Дундаж сүү нийлүүлдэг өрхөөс бид жилдээ 30-40 сая төгрөгийн сүү татан авч, тэд маань ч төдий хэмжээгээр орлоготой болж, амьжиргаа нь сайжирдаг гэсэн үг.
Мөн “Сүү” ХК-тай хийсэн гэрээгээрээ банкнаас зээл авах эрхтэй байдаг. Ер нь бид малчид бэлтгэн нийлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалт, үйлчилгээг тогтмол явуулдаг.
- “Сүү” компанийн дэд захиралтай уулзсаных, Монголчуудын сүүний хэрэглээний талаар асуумаар санагдлаа. Бид сүүгээ хангалттай хэрэглэж чадаж байна уу?
- Уншигч та бүхэн өөрийнхөө эргэн тойронд байгаа хүмүүсээс хорхойгүй, бүтэн шүдтэй хүн байгаа эсэхийг асуугаарай.
Сэтгэл гонсойм хариулт гарах вий. Энэ нь монголчуудын уламжлалт сүү цагаан идээний хэрэглээ хэрхэн алдагдсаныг шууд илэрхийлдэг. Монгол хүн жилдээ 137 литр сүү хэрэглэх зөвлөмж хэмжээтэй байдаг ч зөвхөн сүүтэй цай уусан төдийгөөр сүүний хэрэглээгээ хангачихлаа гэж төөрөгддөг.
137 литр гэдэг бол өдөрт 370 мл буюу 2 аяга сүү уух ёстой гэсэн үг юм. ДЭМБ-ын зөвлөмжөөр тодорхойлсон стратегийн 4 хүнсний нэгд сүү ордог. Сүү нь чанартай, эрүүл ахуйн шаардлага хангаж байж ард иргэд нь эрүүл байдаг.
Энэ хариуцлагаа ухамсарлан “Сүү” ХК нь цаг агаарын хүнд хэцүү ямар ч үед, өвөл зунгүй ард иргэдээ үнээний шимт сүүгээр хангахын тулд багагүй хэмжээний зардал гарган, бэлтгэн нийлүүлэгч өрх бүрийн хашаанаас сүүгээ шинээр нь татан авч, эрүүл аюулгүй, экологийн бүтээгдэхүүн хэрэглэгчиддээ нийлүүлж байгаа нь томоохон нийгмийн хариуцлага юм.
- Сүүлийн асуултыг танд нээлттэй үлдээе?
- Энэ завшааныг ашиглаад “Сүү” ХК-ийн нийт байнгын хэрэглэгчиддээ баярласан талархсанаа илэрхийлмээр байна.
Малчид бэлтгэн нийлүүлэгчдийг байнгын орлоготой байлгах, манай үйлдвэрийн 350 гаруй ажилтныг ажлын байраар хангах, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих энэ бүгд хэрэглэгч таны ухаалаг сонголтын үр шим юм шүү.
Цаашид бид “Хаврыг өнтэй давъя” аянаа уламжлал болгон, өргөн далайцтайгаар тогтмол зохион байгуулж байх болно.
- Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |