МХБ: ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦУУДЫН 2015 ОНЫ САНХҮҮГИЙН ГҮЙЦЭТГЭЛ АШИГТАЙ ГАРСАН

Эх сурвалж : Bloomberg TV

Нийтлэгдсэн : 2016.03.15

Энэ онд II болон III, IV Дулааны Цахилгаан станцууд мөн Дарханы Дулааны цахилгаан станц, Эрдэнэт Дулааны цахилгаан станцын нийт хувьцааны 30 хувийг олон нийтэд арилжаалах замаар хувьчлах хүлээлттэй байна...

Дулааны цахилгаан станцуудын 2015 оны санхүүгийн гүйцэтгэл ашигтай гарсан тухай Монголын

Хөрөнгийн биржээс мэдээлэв. Эхний ээлжинд Монголын Хөрөнгийн биржээс II болон III Дулааны цахилгаан станцын тайланг танилцууллаа. Дулааны III цахилгаан станц 2015 онд 462 сая төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллаж, төлөвлөгөөнөөс давсан гүйцэтгэлтэй байна.

Үүнээс гадна Дулааны II цахилгаан станц өнгөрсөн онд 169.1 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Дулааны II болон III цахилгаан станцын борлуулалтын орлогын түвшин өмнөх оноос өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал Дулааны II цахилгаан станц 2014 онд 13.3 тэрбум төгрөгийн борлуулалт хийж байсан бол 2015 онд борлуулалтын орлогыг 16.2 тэрбум төгрөгт хүргэжээ.

Харин Дулааны III цахилгаан станц 2014 оны 87.3 тэрбум төгрөгийн борлуулалтыг ахиулж, 96.3 тэрбумд хүргэсэн байна. Дулааны III цахилгаан станц 2015 онд 1006.9 сая.кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн бөгөөд 839.1 сая кВт/цаг цахилгаан эрчим хүч түгээж, түгээлтийн төлөвлөгөөг 100.8 хувиар биелүүлжээ. Нийт 2168.9 мянган гега/калори дулааны эрчим хүч түгээж, төлөвлөгөөнөөс 157.2 мянган гега/калориар өсгөж, 107.8 хувийн биелэлттэй ажилласан тухай тус станцаас мэдээлээд байна.

2015 онд эрчим хүчний үнэ тарифын чиглэлээр томоохон шийдвэр гарсан байгаа бөгөөд системийн оргил ачааллын хугацаанд буюу 17.00-22.00 цагийн хооронд хэрэглэсэн хэрэглэгчийн бодит чадлыг 9000 төг/кВт/сар-аар тооцохоор тогтоосон юм. Харин оройн оргил ачааллын үед цахилгаан хэрэглэдэггүй, хоногийн бусад цагуудад ажилладаг хэрэглэгчдэд чадлын төлбөрөөс хамаарсан санхүүгийн ачаалал үүсэхгүй байхаар зохицуулалтыг хэрэгжүүлээд байна. Ингэснээр эрчим хүчний салбарын дүнгээр сүүлийн 10 жилд анх удаа санхүүгийн алдагдалгүй ажиллах нөхцөл бүрдсэн гэж үзэж байгаа юм.

Энэ онд II болон III, IV Дулааны Цахилгаан станцууд мөн Дарханы Дулааны цахилгаан станц, Эрдэнэт Дулааны цахилгаан станцын нийт хувьцааны 30 хувийг олон нийтэд арилжаалах замаар хувьчлах хүлээлттэй байна. Ашигтай ажиллаж байгаа энэхүү салбар нөгөө талаас хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байгаа гэдгийг үнэт цаасны компаниуд онцолж байгаа юм.

О.Одгэрэл

 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн