"ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭРХ, ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРАЛ" СУРГАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Эх сурвалж : Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл

Нийтлэгдсэн : 2016.03.15

Сайн засаглалтай компани болохоор хичээн ажиллах "Тунхаг бичиг"-ийн хэрэгжилтийг хангуулах үүднээс зохион байгуулсан арга хэмжээнд МХБ-ийн топ-20 индекст багтдаг ХК-иудын ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга нар хамрагдлаа

Компанийн засаглалыг сайжруулах ажлын хүрээнд сайн засаглалтай хувьцаат компани болохоор хичээж ажиллах “ТУНХАГ БИЧИГ”-ийг Компанийн засаглалын Үндэсний зөвлөлөөс санаачлан, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж болон ТОП-20 ХК-ийн ТУЗ-ийн дарга нартай 2014 оны 12 сарын 24-нд байгуулж хамтран ажиллаж байна.

 

Тус тунхаг бичгийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Компанийн засаглалын үндэсний зөвлөл хамтран шинэчлэн батлагдсан хууль журмуудын хэрэгжилтийг хангуулах зорилгоор МХБ-ийн ТОП-20 индекст багтдаг хувьцаат компаниудын ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нарт зориулсан “Хувьцаа эзэмшигчдийн эрх, хувьцаа эзэмшигчдийн хурал” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Уг сургалт, хэлэлцүүлэгт СЗХ-оос шинэчлэн баталсан дүрэм, журмуудын хүрээнд “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын асуудал”, “Хувьцаа эзэмшигчдийн хурал, түүнийг оновчтой зохион байгуулах нь” болон “Хувьцаат компаниудын санхүүгийн тайлагнал, аудит, үнэлгээний ач холбогдол, эрхзүйн зохицуулалт” сэдвээр танилцуулга хийлээ.

 

Харин МХБ-ээс “Үнэт цаасны бүртгэлийн журам”, “Бүртгэлтэй компаниудаас цахим хэлбэрээр мэдээлэл ирүүлэх заавар” сэдвээр илтгэл тавьсан бол КЗҮЗ-өөс “Компанид засаглалын үнэлгээ хийх, түвшин тогтоох журам”-ын талаар ойлголт өгч тунхаг бичгийн хэрэгжилтийг хангуулахад хамтарч ажиллах хөтөлбөрийг танилцууллаа.

 

Ил тод, нээлттэй, хариуцлагатай, хяналттай байх компанийн засаглалын кодексын зарчмыг ханган холбогдох хууль журмуудыг баримтлан хэрэгжүүлснээр компаниудын засаглал сайжирч эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэхэд хүчтэй нөлөө үзүүлнэ гэдгийг энэ үеэр онцоллоо.

 

 

 

Компанийн засаглалын үндэсний зөвлөл

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн