ДЦС-УУДЫГ ХУВЬЧЛАХААР АНДЕРРАЙТЫН КОМПАНИУДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛЖ БАЙНА

Эх сурвалж : www.gogo.mn

Нийтлэгдсэн : 2016.03.14

...ирэх намар гэхэд станцууд хувьцаагаа Хөрөнгийн биржид худалдаалж эхлэх юм байна.

УИХ-аас гаргасан тогтоолын дагуу Засгийн газар өнгөрсөн онд жагсаалт гарган, өмч хувьчлалд хамруулах төрийн өмчит компаниудыг зарласан. Гэвч одоогоор зөвхөн “Монгол шуудан” компанийн төрийн эзэмшлийн хувьцааны 30 хувийг амжилттай арилжаалаад байна.

Өмч хувьчлалын төлөвлөгөөнд манай томоохон ДЦС-ууд багтсан. Эдгээрийг хэзээ хувьчлах, яагаад өнөөг хүртэл хувьчлал удааширсан талаар Эрчим хүчний сайд Д.Зоригт дараах хариултыг өглөө.

“Эрчим хүчний салбарт хувийн хэвшлийнхэн зонхилж, өрсөлдөөний орчин бүрдээсэй гэж бид үздэг. Иймд одоо ажиллаж буй төрийн өмчит, хувьцаат компаниудын нийт хувьцааны 30 хувийг  үе шаттай хувьчлахаар шийдвэрлэсэн. Ингэснээр тухайн компаниудын үйл ажиллагаа ил тод болж, хувьцаа эзэмшигчид хяналт шалгалтаа тавина. ТУЗ-д нь хараат бус гишүүд ч багтана. ХК-ийн зарчмаар үйл ажиллагаа явуулах юм. Хувьчлалд нэг саад учирсан нь Төрийн өмчийн хороог татан буулгасан. Тэдний үйл ажиллагаа Сангийн яам руу шилжсэнтэй холбоотойгоор бага зэрэг саатсан” гэв.

Гэхдээ ирэх намар гэхэд станцууд хувьцаагаа Хөрөнгийн биржид худалдаалж эхлэх юм байна.

"Дулааны II,  III, IV, "Дарханы дулааны цахилгаан станц”, "Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” хувьчлалд хамрагдсан. Эдгээрийн нийт хувьцаанд төрийн эзэмшил 70 хувь байх хэмжээнд нэмж хувьцаа гаргахаар УИХ, Засгийн газраас шийдвэрлэсэн юм. Сангийн яам эдгээр станцуудтай хамтран ажиллах андеррайтерийн компаниудыг сонгон шалгаруулахаар ажиллаж байна.          

Эрчим хүчний Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогтын хэлснээр ДЦС III дээр үнэлгээний хороо байгуулагдан ажиллаж байгаа нь бусад станцуудын ажлын хэсэгтэй харьцуулахад ахицтай яваа аж. 

Өмнөх өмч хувьчлалуудаас ялгаатай нь дээрх ДЦС-уудын төрийн эзэмшлийн хувьцааны тодорхой хувийг хувьчилснаар олох орлогыг эргүүлээд тэр станцад нь л зарцуулна.  Улсын нэгдсэн төсөвт шилжүүлэхгүй. Учир нь социализмын жилүүдэд баригдсан станцуудын насжилт хэдийнэ стандартаас давсан тул тоног төхөөрөмжүүдийг нь шинэчлэх шаардлага байгаа юм.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Б. Тэнгис -ийн

Д. Тулгаа -ийн

Д. Цэцэгмаа -ийн

Д. Отгончимэг -ийн

Э. Энхсайхан -ийн

Ч. Мөнхтөр -ийн

Ч. Лонжид -ийн

Д. Баяраа -ийн

Ч. Оюун-Эрдэнэ -ийн

Д. Насанбуян -ийн