ТАВАН ХУВИЙН ЗЭЭЛ ОЮУТОЛГОЙН ЭХНИЙ ШАТНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААС ХАМААРНА

Эх сурвалж : www.gogo.mn

Нийтлэгдсэн : 2016.03.11

“Хэдийгээр эхний хөрөнгө оруулалтын нэг тэрбум ам.долларыг далд уурхайд зарцуулах ч энэ хөрөнгө оруулалтыг дагаад маш олон үйлдвэр, үйлчилгээ Оюутолгойгоос санхүүжилт авна.

Засгийн газар таван хувийн хүүтэй зээлийг хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Ирэх мягмар гарагаас эхний үе шат хэрэгжих бол Оюутолгойн нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт ороход хоёр дахь үе шатыг хэрэгжүүлэх гэнэ. Эхний ээлжинд буюу ирэх долоо хоногоос эхлэн

  • Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн бүс,
  • Улаанбаатарын алслагдсан гурван дүүрэг,
  • Зарим аймгийн төв дэх, ТОСК-ийн бариулсан шинэ орон сууц худалдан авах иргэд таван хувийн зээлд хамрагдана.

Харин ипотекийн найман хувийн зээлтэй 77 226 иргэн болон дээрх гурван байршлаас өөр газарт буюу хотын төвд шинэ орон сууц авах иргэдийг хоёрдугаар шатанд хамруулах гэнэ. Жилийн найман хувийн хүү төлдөг иргэдийн хүүг энэ онд багтааж таван хувийн зээл рүү шилжүүлж, шинэ сууц авах иргэд ч 2017 оноос өмнө таван хувийн хүүтэй зээл авч эхлэх нь ээ.

ТАВАН ХУВИЙН ЭРСДЭЛ

Урт хугацаатай, орон сууцны зээлийн хүүг 8-аас 5 болгон бууруулснаар макро эдийн засагт алсдаа ихээхэн сөрөг нөлөөтэй гэж олон эдийн засагч анхааруулсан. Тэдний сэрэмжлүүлэг ч үр дүнгээ өгч эрх баригчид “Таван хувийн ипотекийн зээлийн журам”-ыг батлахдаа хамрах хүрээг ихээхэн багасгаж, хавтгайруулан олгохгүй боллоо.

Ингэснээр АН ямар ч байсан таван хувийн хүүтэй зээл олгоно гэсэн амлалтаа биелүүлж, гэр хорооллын дахин төлөвлөлт, аймаг бүрт 1000 орон сууц барих төсөлд оролцсон барилгын компаниудын борлуулалтыг дэмжлээ.      

Тэгвэл ирэх мягмар гарагаас эхлэх таван хувийн хүүтэй зээлийг олгож эхэлснээр ямар эрсдэл үүсч болох вэ? Одоо мөрдөж буй найман хувийн хүүтэй зээлд тавих шаардлагууд хүү дагаад тодорхой хэмжээгээр буурна. Тэр хэрээр энэ зээл эрсдэл дагуулна. Мөн бодлогын хүү 12 хувь буюу харьцангуй өндөр хэвээр байна.

1.1 тэрбум ам.долларыг шууд ипотекийн зээлд зарцуулахгүй. Харин хаялганд нь орох орлогоор одоо зээлтэй 77 мянган иргэний зээлийн дарамтыг бууруулна.

Харин С.Эрдэнэ сайд “Инфляци өнгөрсөн оны эцсээр 1.9 хувьд хүрлээ. Бид зээлийн хүүг бууруулахын тулд хийж байгаа эхний алхам нь энэ. Монголбанк, Сангийн яам болон манай яам хамтран судлагаа хийсний үндсэн дээр таван хувийн хүүтэй зээл олгох боломжтой гэж үзсэн. Боломжгүй бол мэдээж хийхгүй” гэж байр сууриа илэрхийлэв.

ТАВАН ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙГ ХЭРХЭН САНХҮҮЖҮҮЛЭХ ВЭ?

Найман хувийн зээл авсан иргэд одоо сард нийтдээ 100 орчим тэрбум төгрөгийг эргүүлэн төлдөг бол 5 хувийн хүүтэй зээлийг нэмж олгосноор энэ тоо 250-300 тэрбум төгрөг болж өснө гэж тооцоолжээ. Энэ мөнгө Тэтгэврийн даатгалын санд төвлөрнө. Ингээд 2030 он гэхэд одоо ямар ч хуримтлалгүй байгаа Тэтгэврийн даатгалын сангийн үлдэгдэл 8-9 их наяд төгрөгт хүрнэ гэж С.Эрдэнэ сайд онцлов. Энэ нь багаар тооцсон дүн гэнэ.      

Нийгмийн даатгалын сан нь дараах 5 сангаас бүрддэг.

  • Эрүүл мэндийн даатгалын сан
  • Ажилгүйдлийн даатгалын сан
  • Үйлдвэрлэлийн ослын даатгалын сан
  • Тэтгэмжийн даатгалын сан
  • Тэтгэврийн даатгалын сан

Эдгээрээс Тэтгэврийн даатгалын болон Тэтгэмжийн даатгалын сан ямар ч үлдэгдэлгүй буюу хуримтлалгүй байдаг байна. Боломж ч байгаагүй гэж салбарын сайд нь тайлбарлав. Учир нь ажил хийж, шимтгэл төлдөг иргэдийн төлбөрийг эргүүлээд 260 мянга орчим тэтгэвэр, тэтгэмж авдаг иргэдэд зарцуулчихдаг байна. Гэхдээ цаана нь дахин 40 мянган ахмад настны тэтгэврийг төр хариуцдаг. 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан ахмадуудын тэтгэврийг улсын төсвөөс төлдөг хуультай.

Тэтгэврийн даатгалын сангаас сар бүр 100 орчим тэрбум (жилдээ 1.4-1.6 их наяд төгрөг ) төгрөгийг тэтгэвэр тавихад зарцуулдаг бөгөөд ийм хэмжээний мөнгө босгох нь амар биш аж.     

Гэхдээ энэ сан дандаа ийм ядуу байхгүй. Яагаад гэвэл…

Шинэ сууцанд амьдарч байгаа 77 мянган өрх урьдчилгаа 30 хувиа хэдийнэ төлсөн. Мөн тэд сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрөө төлсөөр байх тул дараа дараагийн ипотекийн зээлийг санхүүжүүлэх эх үүсвэр цаашид харин ч өсөж, Тэтгэврийн санг арвижуулах гэнэ. Иймд эхний ээлжинд буюу энэ онд нийт 100 мянган өрх шинэ байрны түлхүүрээ гардана гэж Засгийн газар тооцоолжээ.

ОЮУТОЛГОЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ИПОТЕКИЙН ЗЭЭЛТЭЙ ЯМАР ХАМААТАЙ ЮМ БЭ?

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай 4.4 тэрбум ам.долларын санхүүжилтийг тус компани шийдвэрлэсэн. Үүний эхний ээлжийн хөрөнгө оруулалт болох нэг тэрбум ам.долларыг хоёрдугаар улирлын эхээр Монголд шилжүүлэх үүргийг Рио Тинто хүлээжээ. Олон улсын банк, санхүүгийн 20 байгууллагатай хэдийнэ тохиролцчихсон тул тэд ч энэ үүргээ биелүүлэх биз.

4.4 тэрбум ам.долларыг зөвхөн далд уурхай барьж, ашиглалтад оруулахад зарцуулна, энэ мөнгө Монголчуудын ходоодонд орохгүй гэж олон эдийн засагч анхааруулсан.

Гэтэл энэ мөнгийг ипотекийн зээлийн хүүг 8-аас 5 болгоход ашиглана гэж С.Эрдэнэ сайд хэлсэн нь анхаарал татав. Учир нь 4.4 тэрбум ам.долларыг зөвхөн далд уурхай барьж, ашиглалтад оруулахад зарцуулна, энэ мөнгө Монголчуудын ходоодонд орохгүй гэж олон эдийн засагч анхааруулсан.

Энэ асуултад С.Эрдэнэ сайд хариулахдаа “Хэдийгээр эхний хөрөнгө оруулалтын нэг тэрбум ам.долларыг далд уурхайд зарцуулах ч энэ хөрөнгө оруулалтыг дагаад маш олон үйлдвэр, үйлчилгээ Оюутолгойгоос санхүүжилт авна. Зарим компани Оюутолгойд тоног төхөөрөмж нийлүүлэн, гаалийн хураамж төлж, хүмүүсийг ажилд авна.

Энэ мэтээр эхний ээлжийн хөрөнгө оруулалтын шууд бус нөлөө их. Бид аливааг хар, болохгүй талаас нь яриад сурчихлаа. Гэрэлтэй, гэгээтэй талаас нь харах хэрэгтэй. Гэрээ хийсэн бол хэрэгжих ёстой. Оюутолгой компани хүлээсэн үүргээ биелүүлж, баталсан хуваарийн дагуу хөрөнгө оруулалтаа хийнэ гэж найдаж байна” гэж хариулав.

Тэгэхээр сайд ирэх сард Оюутолгой компанийн дансанд шилжих 1.1 тэрбум ам.долларыг шууд ипотекийн зээлд зарцуулна гэсэн утгаар биш харин хаялганд нь орох орлогоор одоо зээлтэй 77 мянган иргэний зээлийн дарамтыг бууруулна гэсэн утгаар хэлжээ. Түүний хариултаас харахад Оюутолгойн эхний шатны хөрөнгө оруулалтаас таван хувийн хүүтэй зээлийн "хувь заяа" шууд хамаарах бололтой.  

Тэгвэл Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг танилцуулъя.Өнгөрсөн оны тавдугаар сарын 18-нд Монголын талыг төлөөлж Засгийн газар, “Эрдэнэс Оюутолгой” ХХК болон Рио Тинтог төлөөлөн

  • Туркойс Хилл Ресурсес лимитед,
  • Ти эйч ар Оюу толгой ЛТД,
  • Оюу толгой Нидерланд Би Ви,
  • Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед болон Оюутолгой компаниуд гарын үсэг зурсан.

Энэ гэрээний “Дотоодын эдийн засагт үзүүлэх нөлөө” гэсэн гуравдугаар бүлэгт ингэж заажээ.          

"Далд уурхайн үе шатны бүтээн байгуулалт, үйл ажиллагааны зардал, Монгол Улсын Засгийн газарт төлөх төлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор Монгол улсын нутаг дэвсгэрт зарцуулах зардлын тооцоо, бүтээн байгуулалтын ажлын болон зардлын төлөвлөгөөг дээрх хүснэгтэд тойм байдлаар үзүүлэв.

Энэ хүснэгтэд танилцуулсан тоо баримтууд төслийн цар хүрээ, зардал, график төлөвлөгөө, техникийн үзүүлэлтүүд, зах зээлийн нөхцөл байдал зэрэг далд уурхайн ТЭЗҮ-д тусгасан өгөгдлүүд дээр үндэслэн тооцоолсон болно. Монгол улсын дотоодод зарцуулах зардлыг Оюу Толгой компанийн хуримтлуулсан туршлага, бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөө зэрэгт тулгуурлан тооцож энд үзүүлсэн. Зохих чанарын шаардлагыг хангах, зардлын хувьд хэмнэлттэй дотоодын ханган нийлүүлэгчдээс хамаарна гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

Бүх тоог цаг хугацааны энэ мөчлөг дэх нөхцөл байдалд үндэслэж тооцсон бөгөөд тэдгээрт баталгаа гаргахгүй тул бодит гүйцэтгэлээр эдгээр тооцооллоос зөрүүтэй дүн гарч болно.

Энд “… Дотоодын ханган нийлүүлэгчдээс хамаарна., “баталгаа гаргахгүй”, “тооцооллоос зөрүүтэй дүн гарч болно” гэснийг та эрхгүй анзаарсан биз.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн