Эх сурвалж : Bloomberg TV Нийтлэгдсэн : 2016.03.09 |
Монгол Улсын гадаад хөрөнгө оруулалтын позиц тооцож эхэлсэн хугацаанаас хойш 2015 оныг дуустал өссөн дүнгээр 24.5 тэрбум ам.долларын цэвэр богино үлдэгдэлтэй байна. Цэвэр богино позицийн үлдэгдэл өмнөх оноос өссөн байгаа нь гадаадын хөрөнгө оруулалт буурсан байгааг илтгэж байгаа юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын дүн 2015 онд 49 хувиар буурч, 195.1 сая ам.долларт хүрсэн тухай Төв банкнаас зарласан төлбөрийн тэнцлийн тайланд дурдсан байна. 2014 онд Монгол Улсад орсон гадаадын хөрөнгө оруулалтын үлдэгдэл 381.9 сая ам.доллартай тэнцэж байжээ. Өнгөрсөн онд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг саруудаар нь задлаад харвал 5 болон 12 дугаар сард хамгийн өндөр дүнтэй байсан байна. Тавдугаар сард 85.4 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт бүртгэгдсэн бол 12 дугаар сард 75 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт бүртгэгджээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын цэвэр урсгал 2015 оны сүүлийн гурван сард 216 сая ам.доллар байсан нь голчлон 12 дугаар сард компани хоорондын өглөг нэмэгдсэнээс шалтгаалсан гэж Дэлхийн банк тайландаа онцолсон байна. Харин багцын хөрөнгө оруулалт өнгөрсөн оны тавдугаар сард Худалдаа Хөгжлийн банк 500 сая ам.долларын бондын санхүүжилт татаж чадсан нь төлбөрийн тэнцлийн үзүүлэлтэд эергээр нөлөөлсөн байна. Үүнээс гадна зургадугаар сард Монгол Улсын Засгийн газар гурван жилийн хугацаатай нэг тэрбум юанийн бондыг арилжаалсан юм. Үүнээс хойш багцын хөрөнгө оруулалтын тэнцэл есдүгээр сард 300 сая ам.доллараар буурсан дүнтэй гарсан байна. Энэ нь Худалдаа Хөгжлийн банкны 2012 онд олон улсын зах зээлд арилжсан бондын төлбөрийг төлж барагдуулсантай холбоотойгоор тайлбарлагдаж байгаа юм. Хувьцаа, бонд болон бусад санхүүжилтийн хэрэгслүүдийг ашиглан хийгдсэн хөрөнгө оруулалтуудыг хамааруулан тооцдог багцын хөрөнгө оруулалтын тэнцэл 2015 оны эцсийн байдлаар 281.7 тэрбум ам.доллартай тэнцэж байна.
О.Одгэрэл
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |