ЕРӨНХИЙ САЙД "УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ" ТӨХК-Д АЖИЛЛАВ

Эх сурвалж : www.gogo.mn

Нийтлэгдсэн : 2016.03.09

Ерөнхий сайд өнөөдөр “УБ цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д ажиллав. Тус компани өнгөрсөн онд төвийн бүсийн эрчим хүчний 52 хувийг дангаараа хангасан юм.

Цахилгаан түгээх, хангах үйл ажиллагаа явуулдаг энэ компани нийслэлийн найман дүүрэг, Төв аймгийн 16 сумын нутаг дэвсгэрийн 316 190 хэрэглэгчид үйлчилдэг. Хэрэглэгчийн тоо нь өнгөрсөн онд 2014 онтой харьцуулахад арван хувиар өсчээ. Цаашид ч өсөх хандлагатай байгаа юм.

Иймд ирэх сарын 15-наас эхлэн цахилгаан холбох шинэ журам мөрдөж эхлэх талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Эрчим хүчний Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт ГТЕГ-ын дарга С.Пүрэв, ЗГХЭГ-ын дэд дарга Г.Ганболд нарт танилцуулсан юм. Шинэ холболт гэдэг нь иргэн, ААН цахилгаанд шинээр холбогдох хүсэлтээ гаргахаас эхлээд цахилгаанд холбуулах, хүчдэлд залгуулах хүртэлх бүх шат дамжлагыг хамарсан цогц үйл ажиллагаа юм.

“УБ цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-нийн захирал С.Төмөрхүү илтгэл тавьсны дараа Ерөнхий сайд үг хэлсэн.

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компани http://my.tog.mn сайт ажиллуулж, гар утсаар төлбөр төлөх цахим орчин бүрдүүлж, ТҮЦ машинаар төлбөрийн үлдэгдлээ шалгах, төлөх болон бусад мэдээлэл авах боломж бүрдүүлсэн. Хэрэглэгчийн гомдол санал, хүсэлтийг 70047004 гэсэн суурин утас, facebook, twitter, yahoo messenger ашиглан 20 гаруй мэргэжлийн оператор өдөр бүр үдэш 22 цаг хүртэл авч иргэдэд шуурхай хариулт өгч, асуудлыг шийдвэрлэж ажиллаж байгаа юм.

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Дуудлагын төв болон Диспетчерийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Ерөнхий сайд дараах үүрэг даалгаврыг өглөө. 

  • Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан “УБЦТС ТӨХК-ийн холболтын төлбөрийн хэмжээг тооцох аргачлал”-ыг ирэх сард багтаан хэрэгжүүлж эхлэх, холбогдох нэмэлт зохицуулалтын баримт бичгүүдийг батлан гаргахыг Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, УБЦТС ТӨХК-д,
  • УБЦТС ТӨХК-ийн шинэ холболтын үйл ажиллагааны хүрээнд бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг нийтэд ил тод, богино хугацаанд зохион байгуулах талаар мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, нягт хамтран ажиллахыг Худалдан авах ажиллагааны газарт,
  • Нийтийн сүлжээг барьж байгуулах зорилгоор иргэд, байгууллагаас төлж байгаа төлбөртэй холбоотой үүсэх татварын асуудлыг хэрхэн оновчтой шийдвэрлэх талаар мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг Сангийн яам, Гааль, татварын ерөнхий газарт тус тус даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн