Эх сурвалж : www.news.mn Нийтлэгдсэн : 2016.03.09 |
“Эрдэнэс Таван толгой” компанийн 1072 ширхэг хувьцааг эзэмших болсноор таван жил болсон гэдгийг энэ үеэр тодотголоо
“Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааг хөрөнгийн биржээр арилжаалахыг хүссэн эхний ээлжийн 508 иргэний өргөдлийг УИХ-д сар орчмын өмнө хүргүүлжээ. Гэвч одоогоор эдгээр өргөдөлд Засгийн газраас ямар нэг хариу ирүүлээгүй байгаа аж. Энэ талаар өнөөдөр Хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвөөс мэдээлсэн юм. Тус байгууллагад хувьцаагаа арилжаалах хүсэлтийг иргэдээс ирүүлсээр байгаа гэв. Эхний ээлжид 508 хүний өргөдлийг сарын өмнө УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хүргүүлжээ. Харин хоёр дахь ээлжийн 500 хүний өргөдлийг УИХ, “Эрдэнэс Монгол” ХК, “Эрдэнэс Таван толгой” ХК, Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн талаар өнөөдөр мэдээллээ.
“Эрдэнэс Таван толгой” компанийн 1072 ширхэг хувьцааг эзэмших болсноор таван жил болсон гэдгийг энэ үеэр тодотголоо. Хэрвээ 2012 онд иргэд хувьцаагаа арилжаанд гаргаж сая төгрөгөөр борлуулаад банканд жилийн 14 хувийн хүүтэй дөрвөн жил хадгалуулсан бол өнөөдрийн байдлаар 1 688 960 төгрөг болох байсан хэмээн иргэд гомдолложээ.
Өнөөдрийн байдлаар 800 мянган иргэн данс нээлгэж, хувьцаагаа баталгаажуулсан байна. Үүний 300 мянга нь эх орны хишиг, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон нэг сая төгрөг, сургалтын төлбөрийн 500 мянган төгрөгийн хөнгөлөлт хэлбэрээр хувьцааны оронд хүртчихсэн юм. Ингээд үүний цаана дансаа нээж, хувьцаагаа өөрийн болгох шаардлагатай 1 700 000 иргэн байна. Эдгээр иргэд үнэт цаасны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 50 гаруй компаниас сонгон дансаа нээлгэх шаардлагатай.
Монгол Улсын иргэн та 1072 хувьцаатай эсэхээ Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн www.schcd.mn сайтаар орж нягталж болно. Хэрвээ та өмнө нь Хүний хөгжил сан, Эх орны хишиг зэрэгт хамрагдан 2011, 2012 онд оюутны сургалтын төлбөрт 500 мянган төгрөг, эрүүл мэндийн даатгал, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэг сая төгрөгөө бэлнээр авсан тохиолдолд энэ хувьцаа байхгүй гэсэн үг. Харин дээрх хөнгөлөлтүүдэд хамрагдаж байгаагүй бол иргэн танд 1072 хувьцаа бий.
Гэхдээ та энэ хувьцааг өөрийн болгож, баталгаажуулахын тулд нэн тэргүүнд үнэт цаасны компанид очиж өөрийн нэр дээр данс нээн, байршуулах учиртай. Ингэсэн тохиолдолд та хувьцаагаа баталгаажуулан авлаа гэсэн үг юм.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |