ДЭЛХИЙН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ХАМГИЙН ТОМ КОНФЕРЕНСД МОНГОЛЧУУД ОРОЛЦОЖ ӨӨРСДИЙН ТӨСЛҮҮДЭЭ ТАНИЛЦУУЛЛАА

Эх сурвалж : zaluu.com

Нийтлэгдсэн : 2016.03.07

Жил бүр зохион байгуулагддаг РЕМАКС R4 конференс АНУ ын Лас Вегас хотод  MGM гранд зочид буудалд 2 сарын 29-нөөс 3 сарын 05 хүртэл 7 хоног амжилттай явагдаж дууслаа. Reunite (бүгдээрээ цугларах), Refresh ( мэдлэгээ сэргээх), Reward ( урамшуулах ) and Recommit (уламжлах ) гэсэн 4 үгийн товчлол болох энэ конференсд жил бүр 100 гаруй орны 8,000-12,000 үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүд оролцдог бөгөөд энэхүү арга хэмжээ ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН конференц гэдгээрээ алдартай.

 Энэ жил шилдэг технологиуд маш их танилцуулагдсан юм. Өдөр бүр өөрчлөн шинэчлэгдэж буй энэхүү зах зээлд хэрэглэгч, үйлчлүүлэгч нартайгаа хэрхэн хамгийн үр дүнтэйгээр хамтран ажиллах, 50 с доош хүнтэй багийг хэрхэн удирдах мөн олон хүнтэй багийн ажиллагаа, үл хөдлөх хөрөнгийн салбарт бий болж буй 2 томоохон тренд, тэгээс хэрхэн эхлэх тухай болон өөрийн эргэлтийн хөрөнгийг хэрхэн бий болгох бизнесийн зөвлөлгөө,  үр ашгаа нэмэгдүүлэх түлхүүр арга хэмжээнүүд,  барилгын үйлдвэрлэлийн шинэ трендүүд, лакшри зэрэглэлийн хөрөнгүүдийг зах зээлд хэрхэн байрлуулах г.м маш олон сонирхолтой лекц, семинар, хэлэлцүүлгүүд энэ үеэр өрнөсөн нь энэхүү конференсд оролцсон үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүдийн мэдлэг болон чадварыг нэгэн шинэ түвшинд гаргаж чадлаа хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна. Өглөөний лекцийг алдарт лектор, хошин шогийн жүжигчин Жэй Лено хөтөлсөн бөгөөд би Монголд лагерийн байшин түрээслэх боломжтой болж байгаад баяртай байна гэж эхэлснээр Монголчууд энэ конференст олны анхаарлыг татаж эхэлсэн гэж хэлж болно.         

 Монгол улсаас РеМакс Монголиа компани 16 хүний бүрэлдэхүүнтэйгээр энэхүү конференcд оролцож Монголынхоо томоохон хорин таван БАРИЛГЫН ТӨСЛҮҮДИЙГ танилцуулсан байна. Монгол улс анх удаагаа энэхүү конференст төслүүдээ танилцуулж, дэлхийн шилдэгүүдээс суралцаж байгаа нь Монголынхоо үл хөдлөх хөрөнгийг дэлхийд, дэлхийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг Монголтой холбох чиглэлээр хийж буй алхмуудын нэг юм.  Төв Азийн бүст хөгжиж буй орнуудын нэг Монгол улс гадныханд үргэлж шинэ, соргог, сонирхолтой байдаг. Ялангуяа үл хөдлөх хөрөнгийн зах зээл дөнгөж хөгжлийнхөө эхэн үед байгаа учраас цаашдаа хөгжих, шинэ технологийг нэвтрүүлэх боломж ихтэй гэж тооцогддог. 

Ремакс Монголиа компанийхан алсын аянаас ганзага дүүрэн ирсэн бөгөөд цаашдаа сурсан мэдсэн зүйлээ эх орондоо хэрэгжүүлэх, хэрэглэгч нартайгаа улам илүү ойртож ажиллах их хүслээр дүүрэн байна.

Ингээд та бүхэндээ коференсийн зургуудаас хүргэе.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн