Эх сурвалж : www.medee.mn Нийтлэгдсэн : 2016.03.07 |
Монголын олигархи, хөрөнгө чинээлэг хэсгийн хувийн агаарын тээврийн компани төрийн өмчит МИАТ компанийн нэрийг булаагаад авчихсан байсан үйл явдал хэдхэн жилийн өмнө болж өнгөрсөн билээ. Үр ашиггүй ажилдаг гэх зэргээр эрх мэдэлтнүүдийн шүүмжлэлийн бай болдог тус компани өнгөрсөн 2015 онд анх удаа ашигтай ажилласан байна. Тус компанийн ажилчид нэрийн давхардалтыг арилгаснаас хойш ашигтай ажиллах болсон талаар ярих болжээ.
Нэрийн давхардалтаас шалтгаалж зорчигдын ачаа тээврийг буруу чиглэлд тээвэрлэх, хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлэх зэрэг олон бэрхшээл гарч байсан юм. Тухайлбал шинээр байгуулагдсан “Монголиан Эйрланс” компанийн ижил нэрээс шалтгаалж Хонконгт онгоц мөргөлдөх эрсдэлтэй байдал үүсэж байсан юм. Учир нь тус хоёр компани ойролцоо нэртэй тул агаарын зам, өндөр гээд нислэгийн мэдээлэл өгдөг ажилтан МИАТ болон “Монголиан эйрлайнс”-ын онгоцны нисгэгчдэд ижил мэдээлэл өгсөн байсан юм. Харин 2013 онд ШӨХТГ-ын дарга асан О.Магнай энэ асуудлыг цэгцэлснээр Монголын толгой баячуудын “Монголиан Эйрланс” компани нэрээ өөрчилж “Хүннү Эйрланс” болсон юм.
Н.БАЯР
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |