Эх сурвалж : www.gogo.mn Нийтлэгдсэн : 2016.03.07 |
Манай улсын хөрөнгийн зах зээлд гаргасан, хамгийн анхны даатгагдсан бонд нь Эрчим юм. Энэ бондыг хагас жилийн өмнө хөрөнгийн зах зээлд арилжаалсан. “Соёмбо даатгал” компани уг бондыг 100 хувь даатгасан.
Ингэснээр бонд гаргасан компани эргэн төлөлтөө хийх боломжгүй үед даатгалын компани бонд гаргагчийн өмнөөс төлбөрийг 100 хувь барагдуулж, бонд худалдан авагчдын эрсдэлийг хаах юм.
Ийм учраас хөрөнгө оруулагчдад энэ бондыг худалдан авах эрэлт өндөр байв. Үүнийг нийлүүлэлтээс 4.7 дахин их худалдан авах захиалга ирсэн нь батална.
Тэгвэл уг бондын эргэн төлөлтийг хэдхэн хоногийн өмнө хийжэ, бонд эзэмшигчид бодитоор өгөөжөө хүртсэн байна. Бондоос татан төвлөрүүлсэн 500 сая төгрөгийг бонд гаргагч “Эрчим инженеринг” ХХК Улаанбаатарт эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхдээ зарцуулсан аж.
Бондын хүү 18.5 хувь байсан тул иргэд хадгаламжийн хүүнээс өндөр өгөөжийг эрсдэлгүй хүртэх, нөгөө талаар компани банкны зээлээс бага хүүтэй хөрөнгө босгох нөхцлийг бүрдүүлсэн юм. “Энэ удаад хөрөнгө оруулагчид хадгаламжийн хүүнээс 3-4 хувийн хүү хүртсэн. Харин банкнаас бид зээл авахтай харьцуулахад 3-4 хувийн бага хүүтэй байлаа” гэж “Эрчим инженеринг”-ийн гүйцэтгэх захирал М.Батболд мэдэгдлээ.
Мөн тэрээр “Монголчууд дундаасаа хөрөнгө босгож өгөөжийг нь хүртэх бодит боломж бийг энэ бонд харууллаа” гэжээ.
“Эрчим” бондын танилцуулга
Санхүүгийн зохицуулах хороо “Эрчим инженеринг” компанийн 10,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 50,000 ширхэг буюу нийт 500 сая төгрөгийн “Эрчим бонд” өрийн хэрэгслийг бүртгэсэн. Энэ нь Монголын хөрөнгийн зах зээлд гарч буй анхны даатгагдсан бонд юм.
Эрчим бондыг 182 хоногийн хугацаатай, жилийн 18.5 хувийн хүүтэйгээр, үндсэн болон хүүгийн төлбөрийг хугацааны эцэст төлөх байдлаар хямдруулсан нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулагчдад санал болгосон.
Монголын хөрөнгийн бирж энэ мэтчилэн дор хаяж 5-10 тэрбумын компанийн бондыг энэ онд багтаан, хөрөнгийн зах зээлд шинээр гаргах төлөвтэй байгаа юм.
Эх сурвалж: www.bloombergtv.mn
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |