ХААБ: ХААЛТТАЙ ХЭЛБЭРЭЭР 106 САЯ 350 МЯНГАН ШИРХЭГ ХУВЬЦАА АРИЛЖААЛСАН

Эх сурвалж : Bloomberg TV

Нийтлэгдсэн : 2016.03.04

Хөдөө Аж Ахуйн биржийн нэмэлт хувьцааны арилжаанд 41 хуулийн этгээд оролцсоноос 8-9 компани байсан талаар...

Хөдөө Аж Ахуйн биржийн нэмэлт хувьцааны арилжаанд 41 хуулийн этгээд оролцсоноос 8-9 компани байсан талаар тус биржийн Гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат мэдээллээ. Хаалттай хэлбэрээр нийт 106 сая 350 мянган ширхэг хувьцаа арилжаалсан бөгөөд ингэхдээ нэгж хувьцаа бүрийг нь 90-95 төгрөгөөр борлуулж, нийт 10 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө босгожээ.

Нэмэлт хувьцааны арилжааны хоёр дахь үе шатанд 91 сая хувьцааг нээлттэй хэлбэрээр арилжаалахаар төлөвлөсөн байна. Үр дүнд нь Засгийн газрын тогтоолд тусгасны дагуу Хөдөө Аж Ахуйн бирж дэх Төрийн эзэмшлийг 34 хувь болгох нөхцөл бүрдэх юм. Нэмэлт хувьцааны арилжаанаас босгосон хөрөнгийг програм хангамж, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх болон сургалт лицензийн төлбөрт зарцуулахаар төлөвлөж байна.

Ингэснээр 2016 оны IV улирлаас фьючерс гэрээний арилжааг туршилтаар нэвтрүүлж, 2017 оны I улиралд албан ёсоор ашиглаж эхлэх бололцоотой гэж Хөдөө Аж Ахуйн биржийн Гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат тайлбарлалаа. Фьючерсийн арилжаа нэвтрүүлснээр нэмүү өртөг шингэсэн бараа, түүхий эд арилжаалж, гадаадын хөрөнгө оруулагчдыг өөрийн зах зээлд татан оруулах нөхцөлийг бүрдүүлэх юм байна.

Т.Элиса

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн