Эх сурвалж : Bloomberg TV Нийтлэгдсэн : 2016.03.04 |
Улаанбаатар Төмөр зам Монгол-Оросын Хувь нийлүүлсэн нийгэмлэг транзит тээврийн ачааг нэмэгдүүлэх гэрээ байгуулсан талаар мэдээллээ. Гэрээний нийт үнийн дүнг 64 сая ам. доллараар үнэлж байна. ОХУ-аас БНХАУ руу тээвэрлэх транзит ачааг Монгол Улсаар дамжуулах гэрээг пүрэв гарагт ОХУ-д үзэглэсэн талаар “Улаанбаатар Төмөр зам”-аас мэдээллээ.
Энэ долоо хоногт Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын энэ жилийн уулзалт Сочи хотноо болж өнгөрсөн бөгөөд энэ хүрээнд дээрх гэрээг байгуулжээ. Хэмжээний хувьд нийт 3 сая тонн ачааг “Улаанбаатар Төмөр зам”-аар дамжуулан тээвэрлэнэ. Үүнээс 2.5 сая тонн бүтээгдэхүүн нь газрын тос байх бол үлдсэн нь бордоо байх юм байна. Энэ чиглэлийн тээврийн туршилтыг өнгөрсөн 12 дугаар сард эхлүүлээд байсан юм.
“Улаанбаатар Төмөр зам” ХНН жилд гурван сая тонн транзит ачаа тээвэрлэх бүрэн хүчин чадалтай, улсын нийт төмөр замын сүлжээний 1110 км урт гол замыг 2792 вагон паркийн хамтаар эзэмшиж байна. 2015 оны төмөр замын тээврийг харвал, 19.1 сая тонн ачаа нийт тээвэрлэжээ. Үүнээс 9.2 сая тонн нь дотоод ачаа, 9.9 сая тонн нь гадаад ачаа байсан байна. Нийт ачаа 2014 оноос 9.4 хувиар буурсан бол гадаад ачаанаас транзит ачаа 21 хувийг эзэлж, 16.9 хувиар нэмэгджээ.
М.Дэлгэрмаа
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |