Эх сурвалж : www.baganuurmine.mn Нийтлэгдсэн : 2016.03.03 |
ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 81.2 дахь заалтыг үндэслэн “Багануур” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
1. Уул уурхайн салбартай холбоотой ажиллаж байсан, мэргэшсэн байх;
2. Инженер, Эдийн засагч, Нягтлан бодох бүртгэл, Эрх зүйч мэргэжилтэй байх;
3. Сүүлийн 3 жилийн хугацаанд тус компанид эрх бүхий албан тушаал хашаагүй байх, мөн ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгж байгууллагад ажилладаггүй байх;
4. Компанитай нэгдмэл сонирхолгүй бөгөөд нэгдмэл сонирхолтой этгээдийг төлөөлдгүй байх;
5. Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүдтэй нэгдмэл сонирхолгүй байх;
6. Компанийн томоохон хэрэглэгчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх /нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активийн 10 хувиас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэж үзнэ/;
7. Нэр дэвшигч өөрөө эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй байх;
8. Төрийн үйлчилгээг тооцохгүйгээр төрийн алба хашдаггүй байх;
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ ХЯЗГААРЛАХ НӨХЦӨЛ:
- Тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан,
- Төрийн захиргааны болон төрийн улс төрийн албан тушаал эрхэлдэг,
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын диплом, үнэмлэх, мэргэшсэн, зөвлөх, докторын үнэмлэх, диплом
- Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан тухай гараар бичсэн баталгаа, нотлох баримт бичгүүд
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Чингисийн өргөн чөлөө-15 Моннис Цамхаг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн байр 14 давхарт, "Багануур" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Ганбаатарт авчирч өгнө үү . /утас:99815690/
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
2016 оны 04 сарын 08-ны өдөр хүртэл дээрхи хаягаар хүлээн авна.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Б. Тэнгис -ийн |
|
Д. Тулгаа -ийн |
|
Д. Цэцэгмаа -ийн |
|
Д. Отгончимэг -ийн |
|
Э. Энхсайхан -ийн |
|
Ч. Мөнхтөр -ийн |
|
Ч. Лонжид -ийн |
|
Д. Баяраа -ийн |
|
Ч. Оюун-Эрдэнэ -ийн |
|
Д. Насанбуян -ийн |