МБХ: ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛИЙН ХҮҮ БОЛОН УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГАГҮЙ

Эх сурвалж : Bloomberg TV

Нийтлэгдсэн : 2016.03.02

Орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийн хувь хэмжээг өөрчлөх шаардлага байхгүй...

Орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийн хувь хэмжээг өөрчлөх шаардлага байхгүй гэж Монголын Банкны Холбоо үзэж байна. Төрийн ордонд болсон зээлийн хүү бууруулах асуудлаарх арилжааны банкны удирдлага, эдийн засагчид, улс төрчдийн дунд болсон хэлэлцүүлгийн үеэр энэ талаар мэдэгдлээ.

Инфляцийн түвшин өнгөрсөн оных шиг тогтмол буурах эсэх нь тодорхойгүй, он гарсаар төгрөгийн ханш суларсан, чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж байгаа зэрэг шалтгаанаас харахад зээлийн хүү бууруулах бодитой нөхцөл байхгүй байгааг арилжааны банкууд онцолж байна.

Зээлийн хүүг бууруулахын тулд богино хугацааны арга хэрэглэхээс илүү урт хугацаанд тогтвортой арга хэрэгсэл ашиглах хэрэгтэй гэдгийг банкууд онцоллоо. Нөгөө талаас зээлдэгчдээс илүү хадгаламж эзэмшигчдийнхээ эрх ашгийг эн тэргүүнд тавьж ажиллана гэж мэдэгдсэн байна.

Одоогоор банкны системд 700 мянган иргэний 7.2 их наяд төгрөгийн хадгаламж, 12 их наяд төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэл байгаа ажээ. Харин улс төрчид ард иргэдийн ихэнх нь зээлтэй байгаа учраас зээлийн нөхцөлөө хөнгөвчлөх шаардлага байгааг онцолж, банкуудыг хамтран ажиллахыг уриаллаа.

Мөн Засгийн газраас ипотек, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг судалж байгаа аж. Өнгөрсөн сард жилийн хүүг нь 18 хувь болгож бууруулсан малчны зээлийн хүүг 10 хувь болгох тухай мөн хөндлөө. Харин ипотекийн зээлийн хүүг бууруулахад 16 төрлийн баримт бичигт өөрчлөлт хийх шаардлагатай болох юм байна.

УИХ-ын хаврын чуулганы эхэнд холбогдох хууль, тогтоолын төслийг өргөн баривал ирэх сард зээлийн хүүг бууруулах боломжтой гэж улс төрчид үзэж байна. Эдийн засагчдын хувьд арилжааны банкууд зардлаа бууруулах хэрэгтэй байгааг онцоллоо.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн