Эх сурвалж : Bloomberg TV Нийтлэгдсэн : 2016.03.02 |
2016 оны эхний сард арилжааны банкууд 387 иргэнд орон сууцны ипотекийн зээл олгосон...
2016 оны эхний сард арилжааны банкууд 387 иргэнд орон сууцны ипотекийн зээл олгосон нь 2013 онд бага хүүтэй зээлийн хөтөлбөр эхэлснээс хойших хамгийн бага үзүүлэлт боллоо. Зээл олголт өмнөх сараас 50 орчим хувиар, нэг жилийн өмнөхөөс 68.2 хувиар буурсан байна.
Иргэний болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийг сарын сүүлээр шинэчлэн баталсантай холбоотойгоор нэгдүгээр сард 10 хоногийн хугацаанд зээл олгожээ. Нөгөө талаас 8 хувийн хүүтэйгээр орон сууцны зээлд хамрагдах боломжтой иргэдийн зах зээл ханаж эхэлсэн нь зээл олголт буурах шалтгаан болжээ.
Нэгдүгээр сард арилжааны банкууд 23.9 тэрбум төгрөгийн зээлийг шинээр олгосноор, энэ төрлийн зээлийн нийт үлдэгдэл 3.4 их наяд төгрөг болж, зээлдэгчдийн тоо 77 мянгыг даваад байна. Үүнээс 56 мянган иргэн орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр буюу 8 хувийн хүүтэй зээлд хамрагджээ.
Харин 80 метр квадратаас илүү талбайтай орон сууцыг зээлээр худалдаж авсан 20 орчим мянган иргэн банкны өөрийн эх үүсвэрийн зээлд хамрагдсан байна. Банкуудын өөрийн эх үүсвэрээс олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 14.3 хувьтай байлаа.
Б.Дуламхорлоо
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |