КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ 3-Р САРЫН 16, 17-НД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Эх сурвалж : Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим

Нийтлэгдсэн : 2016.03.01

Энэхүү сургалтад хамрагдсанаар ГЭРЧИЛГЭЭ олгогдох бөгөөд суралцагсадын мэдээлэл СЗХ, КЗҮЗ-ийн мэдээллийн санд бүртгэгдэж олон нийтэд мэдээлэгдэх болно.

Та бүхнийг компанийн ТУЗ-ийн гишүүн, удирдах ажилтан, эрх бүхий албан тушаалтан, бусад ажилтанд зориулсан Компанийн Засаглалын гэрчилгээ олгох сургалтад оролцохыг урьж байна

Хууль ёсыг дээдэлсэн, хариуцлагын ил тод тогтолцоотой, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн удирдлагын зарчмуудыг нэвтрүүлсэн, тогтвортой үйл ажиллагаа бүхий компани нь өнөө үед хөрөнгө оруулалт татах, хувьцаа эзэмшигчдийн өмнө хариуцлага хүлээх өндөр чадвартай байдаг ба энэ ч хэрээр гадна, дотны хөрөнгө оруулагчдын итгэл найдварыг хүлээдэг.

2011 онд шинэчлэгдэн батлагдсан Компанийн тухай хуулийн 75.8 заалтын дагуу компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн /ТУЗ/ гишүүд, ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга нар Компанийн засаглалын сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан байх шаардлага тавьсан байдаг.

МҮХАҮТанхим нь Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалтыг сар бүр тогтмол зохион байгуулж байна. Уг сургалтын хөтөлбөр нь Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөлөөс баталсан сургалтын хөтөлбөрийн хүрээнд боловсруулагдсан.

Үүний хүрээнд Бизнес эрхлэгчиддээ зориулан сургалтыг 3-р сарын 16, 17-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Хэзээ: 3-р сарын 16, 17-ны өдрүүдэд
Хаана: МҮХАҮТ-ын байр, Махатма Гандигийн гудамж, Хан-Уул дүүрэг
Төлбөр: 300,000
Хамрагдах хүний тоо: 20-25
Бүртгэл: 3-р сарын 14-ыг дуустал авна.

Сургалтын агуулга: Сургалтаар ТУЗ-ийн гишүүд болон нарийн бичгийн даргын чиг үүрэг хариуцлага, эрх зүйн байдал, компанийн засаглалын хууль эрх зүйн орчин, их хэмжээний хэлцэл, түүнийг байгуулах журам, үр дагавар зэрэг компанийн засаглалын ойлголтуудыг нарийвчлан авч үзнэ.

Багшлах боловсон хүчин:

  • Санхүүгийн зохицуулах хороо

  • Компанийн засаглалын үндэсний зөвлөл

  • Гадаад худалдааны академи

  • Дотоод Аудиторуудын Институт

  • Монголын өмгөөлөгчдийн холбоо

Сургалтын сэдвүүд:

  1. Компанийн засаглалын үндсэн ойлголт, ач холбогдол, чиг хандлага

  2. Компанийн засаглалын хууль эрх зүйн орчин, анхаарах асуудлууд

  3. ТУЗ-ийн гишүүдийн үүрэг хариуцлага, хараат бус гишүүд

  4. ТУЗ, ТУЗ-ийн эрх мэдэл, чиг үүрэг, ТУЗ-ийн хороод

  5. ТУЗ-ийн НБД-ын үүрэг хариуцлага, эрх зүйн байдал

  6. Гүйцэтгэх удирдлага , гүйцэтгэх бус захирлууд

  7. Тайлагнал, ил тод байдал

  8. КНХ, ISO-26000

  9. Санхүү, эрсдлийн удирдлага

  10. Дотоод аудит, хяналт

  11. Их хэмжээний хэлцэл, сонирхолын зөрчилтэй хэлцэл

  12. Бизнесийн ёс зүй

  13. Чанарын удирдлагын тогтолцоо

  14. Олон талуудтай тохиролцох ажиллагаа

Компани, аж ахуйн нэгжүүд хамт олноороо өөрийн байгууллага дээрээ сургалтыг авч болно. Төгсөгчдөд гэрчилгээ олгоно. Сургалтын материал, танилцуулгаар бүрэн хангана. Сургалт асуулт хариулт, кейс /жишээ, туршлага/, харилцан санал солилцох байдлаар явагдана.

Холбоо барих:

Хан-уул дүүрэг, Махатма Гандигийн гудамж,
МҮХАҮТ-ын байр,407 тоот өрөө Б.Баяртуяа
Утас: +976-11-310619, 99107371, 99836289,
Факс: +976-11-324620
Цахим шуудан: localchamber@mongolchamber.mn

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн