Эх сурвалж : www.mse.mn Нийтлэгдсэн : 2016.02.29 |
“Эрчим Инженеринг” ХХК-ийн гаргасан Монголын анхны даатгагдсан компанийн бонд болох “Эрчим бонд”-ын анхдагч зах зээлийн арилжаа 2015 оны 8-р сарын 21-нд Монголын хөрөнгийн бирж дээр амжилттай арилжаалагдсан билээ.
“Эрчим бонд” нь 182 хоногийн хугацаатай жилийн 18.5 хувийн хүүтэй, үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааны эцэст нэг удаа төлөгдөхөөр хямдруулсан нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулагчдад санал болгогдсон ба анхдагч зах зээл дээр нийтдээ 2.4 тэрбум төгрөгийн дүн бүхий буюу анхны нийлүүлэлтээс 4 дахин давсан худалдан авах захиалга хүлээн авч анхдагч зах зээлийг эхлүүлж байв.
Тус бондын андеррайтераар Голом банк, туслах андеррайтераар Голомт Секюритиз ҮЦК, бондын 100% эргэн төлөлтийн даатгагчаар Соёмбо Даатгал нар тус тус оролцсон бөгөөд бондын үндсэн төлөлтийн эргэн төлөлт болон хүүний төлбөрийг 2016 оны 2-р сарын 19-ны өдөр “Эрчим Инженеринг” ХХК –наас хөрөнгө оруулагч нарт бүрэн хийгдэв.
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |