Эх сурвалж : www.gogo.mn Нийтлэгдсэн : 2016.02.26 |
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн даргалдаг Ази, Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний Зөвлөлийн ээлжит 16 дугаар хуралдаан хоёрдугаар сарын 24-нд боллоо.
Хуралдааны эхэнд МИАТ ХК-иас АСЕМ-ын уулзалтаар ирэх төлөөлөгчдийн нислэгийн цагийн хуваарийг танилцууллаа.
Дээд түвшний уулзалтын үеэр тус компани Сингапур, Хонконг, Брюсселийн чиглэлд нэмэлт нислэг үйлдэх юм байна. Дотоодын агаарын хөлгийн түр зогсолтоо Хан-Бумбатын нисэх буудал болон Ховдын нисэх буудалд хийхээр төлөвлөснийг эргэн харж, зардал хэмнэх үүднээс хотын ойролцоох зогсоолуудыг ашиглахыг Үндэсний зөвлөлөөс санал болголоо.
АСЕМ-ыг сурвалжлах гадаадын сэтгүүлчдэд зориулж “Шангри Ла” зочид буудалд байгуулах “Хэвлэлийн төв”-ийн тохижилтын ажил үргэлжилж байгаа бөгөөд 400 орчим сэтгүүлчийн ажиллах танхим болон дүрс эвлүүлгийн өрөөнд шаардлагатай тоног төхөөрөмжийн асуудлыг хэлэлцлээ. Эдгээрийг өндөр үнээр худалдан авахаас илүүтэй дотоод нөөц бололцоогоо ашиглан бүрдүүлэхийг Ерөнхий сайд чиглэл болгов.
Уулзалтанд оролцох төрийн тэргүүн нар болон өндөр дээд хэмжээний зочдыг байрлуулах “АСЕМ вилла” цогцолборын барилгын ажил дууссан бөгөөд ирэх зургадугаар сарын 1-нд бүрэн ашиглалтанд орно. “АСЕМ вилла”-д ажиллах 400 гаруй хүнийг бэлтгэх болон үйлчилгээ, тохижилтын ажлын төсөв төлөвлөгөөг хоёр долоо хоногийн хугацаанд эцэслэн гаргахыг үүрэг болголоо.
Төлөөлөгчдөд зориулсан хүлээн авалт, урлаг соёлын арга хэмжээний талаар мөн мэдээлэл сонсч, АСЕМ-ын 20 жилийн ойд зориулсан нүсэр тоглолт биш бэсрэг наадам, урлагийн багахан хэмжээний тоглолт зохион байгуулж, соёл урлаг, ёс заншлаа сурталчлах нь зүйтэй гэж үзлээ.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |