ХӨГЖИЖ БУЙ ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭТ ЦААС

Эх сурвалж : www.gogo.mn

Нийтлэгдсэн : 2016.02.26

Хөгжиж буй голлох орнуудын зээлийн 75 хувь нь гадаад валютынх байсан бол дээрх түүхээс сургамж авснаас хойш 50 хувь болж буурсан.

Засгийн газрын мэдээ

 

Хорин жилийн өмнө гадаад валютаар хуримтлагдсан өрийн хэмжээ асар их болсон нь хөгжиж буй зах зээлд санхүүгийн хямрал үүсгэсэн удаатай. 

 

Хятадын удаашрал, газрын тосны үнэ уналтаас болоод хуучны гашуун түүх давтагдаж болзошгүй байна. Хөгжиж буй зах зээлд  гадаадынхны мэдэлд байгаа Засгийн газрын өрийн хэмжээ 2009-2015 оны хооронд хоёр дахин өслөө. Хөрөнгө оруулалтын сангуудаас хөгжиж буй зах зээлд дотоодынх нь валютаар олгосон зээлийн төлөлт сүүлийн 12 сард 12 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа талаар EPFR (Emerging Portfolio Fund Res earch) байгууллагын судалгаанд дурджээ. 

 

Хөгжиж буй орнуудын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтад таатай хандаж ирсэн. Дотоодын үнэт цаасны зах зээлд гадаад валют урсан орох нь тухайн улсын төлбөрийн чадварыг сайжруулж, Засгийн газар нь эдийн засгаа амжилттай эрхлэн хөтөлж чадна гэсэн итгэлийг гадаадын хөрөнгө оруулагчдад төрүүлэх үндэс болдог. Эдүгээ гадаадын хөрөнгө оруулагчид хөгжиж буй зах зээлийн дотоодын валютаар олгосон нийт үнэт цаасны 25 гаруй хувийг эзэмшиж байгаа нь 10 жилийн өмнөх үеэс есөн хувиар өссөн үзүүлэлт хэмээн Дэлхийн банк тайлбарлаж байна.

 

Хөгжиж буй голлох орнуудын зээлийн 75 хувь нь гадаад валютынх байсан бол дээрх түүхээс сургамж авснаас хойш 50 хувь болж буурсан. 

 

Мексик, Индонези, Польш, Перуд дотоодын валютаар олгосон нийт зээлд гаднынхны эзэмших хэмжээ 35 хувиас давлаа. Үүний зэрэгцээ дотоодын үнэт цаасны зах зээлд олон улсын хөрөнгө оруулагчдын эзлэх хувь хэмжээ ч өссөнийг Олон улсын валютын сан онцлон тэмдэглэв. Хөгжиж буй зах зээл гадаадынхны мэдэлд байдаг дотоодын мөнгөн зээлээ гадаад өрд тооцож, эзэмшиж буй бондоо зарах боломжийг гадаадын хөрөнгө оруулагчдад  олгох ёстой хэмээн тус сан үзэж байна. 

 

Өнгөрсөн жилээс эхлэн хөгжиж буй зах зээлд 1980-аад оноос хойш тохиолдож байгаагүй аварга хэмжээгээр хөрөнгийн урсгал гадагш чиглэж эхэлсэн талаар Олон улсын санхүүгийн хүрээлэнгээс (Institute of In-ternational Finance) гаргасан судалгаанд тайлбарласан. Нийт хөгжиж буй зах зээлийн хэмжээнд дотоодын валютын ханш уналаа. 

 

Бразилын реалын ам.доллартай  харьцуулсан  ханш сүүлийн 20 жилд тохиолдож байгаагүйгээр унасан бол энэ оны эхний байдлаар өмнөд Африкийн ранд, ОХУ-ын рублийн ханш  түүхэндээ үнэмлэхүй уналттай байна.

 

“Дотоодын валютаар хөрөнгө оруулагчдад сүйрэл тохиолоо. Ханш уналтаас болоод хөрөнгө оруулагчид үнэт цаасаа шингээх газаргүй болж, эдийн засгийн өсөлт удаашрах хэрээр хөгжиж буй орнуудад өрөө төлөх нь хүндрэлтэй болсоор” хэмээн Schroders-ийн Хөгжиж буй зах зээлийн өрийн асуудал хариуцсан захирал Жим Баррино өгүүлэв.

 

Дотоодын  валютаар олгосон зээлээ багасгачихсан байсны ачаар  Blackrock өнгөрсөн онд ашигтай ажилласан цөөн сангийн нэг болж чадсан талаар тус сангийн менежер Сержио  Триго Паз тайлбарлаж байлаа. “Бид өнгөрсөн онд хөгжиж буй зах зээлийн валютын  арилжаанд бага оролцсон нь дээр гэж үзсэн. Тийм ч учраас валют арилжааг хөрөнгө оруулалтын сангийн эрсдэлийг бууруулах хэрэглүүр болгон ашигласан хэрэг. Quantative easing буюу мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэлгүйгээр шинэ үед шилжиж байна хэмээн бидний ёрлоод байсан нь энэ оны эхний хэдэн долоо хоногт биеллээ олж, зах зээл  улам ч эмзэг болж хувирлаа” хэмээн тэрбээр өгүүлэв.

 

Мөнгөний ханш унах тусам хөрөнгө оруулагчид дотоодын валютаар гаргах үнэт цаасны хэмжээг хязгаарлах шаардлага тавьж байна. Жишээ татахад Туркэд лирээр гаргасан 10 жилийн хугацаатай бондын өгөөж сүүлийн 12 сард 7.79-10.52 хувь өслөө. Бразилын реалаар гаргасан 10 жилийн хугацаатай бондынх жилийн дотор 10.7-16.02 хувь болж “цойлов”. Гэхдээ Европын төв банкнаас явуулж буй мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэх monetary easing бодлого өрнөд Европт ойр оршдог зарим хөгжиж буй зах зээлд ашигтай туссаны үрээр Чех, Латви зэрэг орноос гаргасан бондын өгөөж багассан.

 

Харин бусад хөгжиж буй зах зээлийн хувьд бодлогын хүүгээ өсгөх, эс бөгөөс гадаад валютын нөөцөө хадгалж үлдэхийн тулд хөрөнгийн урсгалд хяналт тогтоож, инфляци гаарахыг тэвчих гэсэн хоёрхон сонголт үлдлээ. “Хөгжиж буй зах зээлд сүйрэх аюул нүүрлэлээ гэх нь хаа юм. Гэхдээ л таагүй нөхцөл бүрдсэн үед эдийн засаг сэргэх явц эмзэг байх болно гэдгийг анхаарах хэрэгтэй” хэмээн Capital Economics-ийн эдийн засагч Нил Ширинг өгүүлж байна. 

 

Элейн Мүүр

 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн