Эх сурвалж : Санхүүгийн Зохицуулах Хороо Нийтлэгдсэн : 2016.02.25 |
Биржүүд, төлбөр тооцоо, хадгаламжийн байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх бодлогынхоо хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо нэгдмэл биржийн тогтолцоог бий болгох талаар холбогдох яам, зохицуулалтын байгууллагууд мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Монголын хөрөнгийн бирж, Хөдөө аж ахуйн бирж, Монголын үнэт цаасны бирж, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв зэрэг байгууллагууд өнөөгийн нөхцөл, байдал цаашдын хамтын ажиллагааны талаар болон Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсэг танилцуулга хийлээ.
Арилжаа эрхлэх байгууллагуудын ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагч, харилцагчдад олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг дороос, өртөг багатайгаар хүргэх асуудлаар оролцогчид санал зөвлөмжөө хуваалцсан юм. Тухайлбал, арилжааг нэгдсэн тооцооны төвөөр гүйцэтгүүлэх боломжтой саналыг биржүүд гаргаж, цаашид хамтран ажиллах, мэдээллийн нэгдсэн төв, мэдээлэл түгээх суваг бий болгох, холбогдох байгууллагуудад хэрэгжиж буй гаднын төслүүдийн ажлын уялдааг хангах асуудлаар санал нэгдлээ. Цаашид уг арга хэмжээг тогтмол хамтран зохион байгуулж байхаар тогтож, дараагийн хэлэлцүүлгийг Хорооноос “Монголын хөрөнгийн бирж” ХК-тай хамтарч 2016 оны 3 дугаар сард зохион байгуулахаар тогтлоо.
Энэ удаагийн хэлэлцүүлэгт Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Уул уурхайн яам, “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК, “Үнэт цаасны бирж” ХХК, “ҮЦТТТХТ” ХХК болон Хорооны дэргэдэх ХАА-н бирж, үнэт цаасны зах зээл, уул уурхайн хөрөнгө оруулалт, эрдэс баялгийн бодлогын зөвлөлийн төлөөлөл оролцлоо гэж Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |