Эх сурвалж : www.ikon.mn Нийтлэгдсэн : 2016.02.24 |
Гадаадын хөрөнгө оруулалт зогссон нь Монголын ДНБ хамгийн бага түвшиндээ хүртэл буурах шалтгаан болжээ...
Байгалийн асар их баялагтай, хоёр хөршөөрөө түшүүлсэн улс гэдэг утгаараа Монгол дэлхийн анхаарлыг үргэлж татах болсон. Тиймээс “Монголын мэдээ” сонин дэлхий дахин манай улсыг аль талаас нь сонирхож, дотоод болон гадаадын том компаниудын талаар гаргаж буй шийдвэрийг аль өнцгөөс нь мэдээлж байгааг онцлон орчуулж хүргэдэг уламжлалтай.
Өмнө нь бид Давосын чуулган, ОХУ-ын их өр, Монголын өвөл, Унгарын Ерөнхий сайдын айлчлалын талаар гадаадын хэвлэлд бичигдсэн нийтлэл, мэдээллийг орчуулан хүргэж байсан бол энэ удаа эдийн засаг, агаарын бохирдол, уул уурхайн талаар дэлхийн хэвлэлүүдэд хэрхэн мэдээллийг орчуулан хүргэж байна.
Ийм гарчиг бүхий нийтлэл Киргизийн “Akipress.com” цахим хуудаснаа нийтлэгдсэн байв. Энэхүү мэдээнд Уул уурхайн яамнаас гаргасан 2015 оны уул уурхайн бүтээгдэхүүний олборлолтын талаархи тоон мэдээллийг нийтэлсэн байсан юм. Үүнийг эх хэлнээ хөрвүүлбэл, “Монголын Уул уурхайн яамнаас мэдээлснээр өнгөрөгч 2015 онд тус улс 24.1 сая тонн нүүрс, 14.6 тонн алт, 1.2 сая тонн газрын тосыг тус тус олборложээ.
Үүнээс гадна 230.8 мянган тонн хайлуур жонш, 1,334.7 мянган тонн зэсийн баяжмал, 6.2 сая тонн төмрийн хүдрийн баяжмал, 89.6 мянган тонн цайрын баяжмалыг тус тус үйлдвэрлэсэн байна. Тус улс 2014 онд 1,477.8 мянган тонн зэсийн баяжмал, 5.1 сая тонн төмрийн хүдэр, 11.3 тонн алт, 14.5 сая тонн нүүрс, 1.1 сая газрын тосыг тус тус экспортолж байсан юм” хэмээжээ.
Японы өдөр тутмын “Асахи” сонины цахим хуудаст Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлыг хөндсөн нийтлэл энэ сарын 18-ны өдөр тавигдсан байв. “Хээр талын орон” сэдэвт энэхүү нийтлэлийг орчуулбал, “Монголын нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудал эрх баригчдын толгойны өвчин болоод буй.
Тэгвэл газар дээр нь очиж үзэхэд, Бээжингийн бохирдолд хэдийнэ дассан сэтгүүлч би ч хэлэх үггүй болох тийм хэмжээний агаарын бохирдол угтсан юм. Хөрш орныхоо нийслэлээс хэд дахин давсан агаарын бохирдолттой тэмцэхэд Засгийн газрын бодлого нь удаашралтай байгаа нь илт. Улаанбаатар хотын Баянхошуунд модон байшин, Монголын уламжлалт сууц болох гэрүүд шигүү байрлажээ.
Хоёрдугаар сарын 2-ны өдрийн өглөө -30 хэмийн хүйтэнд ажил, сургууль руугаа яарсан хүмүүс гудамжаар холхилдоно. Аль ч газрын өглөө цаанаа л нэг сайхан байдаг ч, хамгийн хачирхалтай нь энд нартай хэрнээ гудамж талбай нь саарал утаанд бүрхэгдэж, үзэгдэх орчин 50 метрээр хязгаарлагдаж байв.
Мөн юм шатааж буй мэт үнэр хамар цоргино. Сэтгүүлч би Бээжингээс авчирсан PM2.5 тоосонцор хэмжигч багажаа гарган хэмжихэд, хамгийн ихдээ 999 микрограмм хүрч байсан юм. Үүнийг Японтой жишиж үзэхэд даруй 28.6 дахин их байх нь тэр. Агаарын бохирдол хамгийн ихтэй гэгдэх Бээжинд нүдэнд үл үзэгдэх тоосонцорын хэмжээ 500 микрограммыг давж, томоохон хэмжээний асуудал үүсч байхад, энэ бүс нутагт өвлийн өглөө, орой иймэрхүү л байдалтай байдаг гэх юм.
“Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллынхны хэрэглэдэг зуух үүсгэдэг” хэмээн ЦУОШГ-ын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр тайлбарласан. Улаанбаатар хотын хүн ам Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн 1990 оноос эхлэн эрс нэмэгджээ.
Түүнчлэн, 2001 онд нүүрлэсэн зуднаас хойш малчид олноороо нийслэлийг зорьж эхэлсэн байна. 1999 онд 760 мянган хүн амтай байсан энэ хотын хүн ам 2014 он гэхэд 1.36 сая болсон байх бөгөөд энэ нь улсын нийт хүн амын ойролцоогоор 45 хувийг эзэлж байгаа юм. Тэдний ихэнх нь амьдралын боломж муу тул хямд нүүрс хэрэглэдэг. Ингэхээр өвлийн өглөө, орой битүү утаан мананд хучигддаг шалтгаан нь тэдгээр өрхүүд гэрээ дулаацуулах, хоол ундаа хийхээр гал түлдэгтэй холбоотой байдаг аж” гэжээ.
“Bloomberg.com” сайтад Монголын эдийн засгийн өсөлт 2009 оноос хойш хамгийн бага төвшиндөө хүртэл буурсан тухай мэдээлэл энэ сарын 16-ны өдөр нийтлэгджээ. Тус сайтад тавигдсан мэдээллийг орчуулан хүргэе. “Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн уналтаас шалтгаалан эдийн засгийн өсөлт нь суларсан, хөрөнгө оруулагчидтай үүсгэсэн удаан хугацааны маргааны улмаас гадаадын хөрөнгө оруулалт нь зогссон зэрэг шалтгааны улмаас Монголын дотоодын нийт бүтээгдэхүүн 2015 онд 2009 оноос хойшхи хамгийн бага төвшиндөө хүртэл буурлаа.
Тэгвэл Улаанбаатар хотод байрлан үйл ажиллагаагаа явуулдаг Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс утсаар өгсөн ярилцлагадаа дэлхийн зах зээлд түүхий эдийн ханш унасан нь Монголын эдийн засгийн өсөлт буурах хамгийн том шалтгаан гэдгийг онцолсон юм. Монгол Улс 2014 онд уул уурхайн 4.79 тэрбум долларын бүтээгдэхүүн экспортолсон бол 2015 онд энэ үзүүлэлт 23 хувиар буурч, 3.68 тэрбум доллар болсон байна. Уул уурхайн бүтээгдэхүүн Монголын экспортын 79 хувийг бүрдүүлдэг.
Тэгвэл нүүрсний ханш буурч, экспортын орлого 849 сая доллароос 555.9 сая доллар болж буурсан бол 2014 онд 2.57 тэрбум доллар байсан зэсийн экспортлын орлого 2015 онд хэмжээ нэмэгдсэн хэдий ч орлого нь 2.28 тэрбум доллар болж буурсан үзүүлэлттэй байна. 2014 онд Монгол 381.9 сая долларын хөрөнгө оруулалт гадаадаас татсан бол 2015 онд 39 хувиар буюу 232 сая доллар болж буурсан.
Харин 2012 онд тус улсад оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 4.45 тэрбум долларт хүрч байжээ. “Оюутолгой” ордын далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг хийхтэй холбоотой Монголын Засгийн болон “Рио Тинто” групп хоорондын маргаан удаан үргэлжилсний улмаас тус улсын гадаадын хөрөнгө оруулалт эрс буурсан байна” хэмээн бичжээ.
Ройтерс агентлагийн сэтгүүлч Терренсе Эдвардс Гацууртын ордын талаархи мэдээллийг www.reuters.com сайтдаа бичжээ. Тэрбээр нийтлэлдээ 1.6 сая унци алтны нөөц бүхий Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад Сентерра гоулд болон Засгийн газар санал нэгдснээр Монгол Улсын эдийн засгийн үйл ажиллагаа сэргэж, алтны олборлолт нэмэгдэнэ гэж үзэж буйгаа тусгасан байв.
Нийтлэлийг орчуулбал, “Монголын хууль тогтоогчид Гацууртын ордын асуудлыг таван жил гацаасны эцэст Канадын Сентерра Гоулд компанид ашиглуулахаар боллоо. Ингэснээр байгалийн баялаг ихтэй тус улсын эдийн засгийн үйл ажиллагаа сэргэж, алтны олборлолт нэмэгдэх хандлагатай болж ирэв.
Саяхан болсон парламентын хуралдаанаар 1.6 сая унц, алтны нөөц бүхий Гацууртын ордын 34 хувийг төр эзэмшихээр баталсан байдаг. Ингэснээр 66 хувийг нь Сентеррагийн Бороогийн уурхай эзэмших юм. Сентерра гоулд компани үндсэндээ Засгийн газрын шийдвэр гарахыг 2010 оноос хойш хүлээсэн байдаг.
2014 оны арванхоёрдугаар сард Гацууртын ордыг стратегийн ордын жагсаалтад багтаасан ч, Засгийн газар хувь эзэмшихийг шаардаж байсан. Үүнээс гадна байгаль хамгаалагчид болон сайн дурынхан Ноён уулын орчмын түүхэн дурсгал устах вий гэдэгт санаа зовнин ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг эсэргүүцэж байв. Харин хувиараа алт олборлогч иргэд Гацууртад хууль бусаар алт олборлож эхэлснээр Монголын Засгийн газар Сентерра Гоулдтой тохиролцоонд хүрэхэд хүчин чармайлт гаргаж эхэлсэн юм” хэмээжээ.
Холливудын од, жүжигчин Леонардо Ди Каприо Монголд аялахаар болсон тухай олон улсын хэвлэлүүд шуугиж эхэлсэн. Тиймээс жишээ болгож, Японы сайтад хэрхэн гарсан талаар сонирхоё. “news.mynavi.jp” сайтад “Леонардо Ди Каприо Монголд дахин амьд үлдэхийн төлөө тэмцэнэ” гэсэн гарчиг бүхий мэдээллийг энэ сарын 21-ний өдөр нийтэлжээ. Үүнийг хөрвүүлбэл, “Жүжигчин Леонардо Ди Каприо Монголд аялахын тулд 95 мянган ам.доллар зарцуулсан гэнэ.
Аяллын үеэр Ди Каприо гэрт хонож, бүргэдтэй ан хийх ч, хувийн тогоочоо авч явах аж. Жүжигчин залуу “Амилсан чөтгөр” киноны зураг авалтын тухай “Магадгүй хамгийн хэцүү нь байгалийн хатуу ширүүн уур амьсгал байсан. Киноны зураг авалтын багт багтсан бүх хүмүүс ингэж хэлэх байх” хэмээн ярьж байсан удаатай” хэмээн бичжээ.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |